Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Амазоны бүтээж буй 'Rings of Power' цувралтай холбоотой ДӨРВӨН БАРИМТ


Амазон алдарт "Бөгжний эзэн"-ээс сэдэвлэсэн шинэ цувралыг бүтээж буй. Үзэгчдийн дунд өндөр хүлээлттэй байгаа уг цувралын талаар ил болсон зарим мэдээллийг хүргэж байна. 

Цувралын нэрийг албан ёсоор зарлалаа

Амазон өнөөг хүртэл шинэ цувралдаа хараахан нэр өгөөгүй байсан юм. Тэгвэл цувралыг the Lord of the Rings: The Rings of Power хэмээн нэрлэхээр болсон тухай Amazon Studios өчигдрийн мэдэгдэлдээ дурджээ. 

Шинэ цувралд ямар үйл явдал гарах вэ? 

Цувралд Хоёрдугаар эрин буюу Толкины "Хоббит", "Бөгжний эзэн" номонд бичигдсэнээс хэдэн мянган жилийн өмнөх үйл явдал гарах ба өөртөө асар их хүч агуулсан бөгжийг анх хэрхэн бүтээж, хуваасан тухай, харанхуйн эзэн Сауроны хүчирхэгжилт, Нуменорын баатарлаг түүх, Элфүүд ба хүн төрөлхтний холбоо зэрэг зангилаа түүхүүдийг өгүүлнэ гэжээ.

"Өнөөг хүртэл үзэгчид нэг л бөгжний түүхийг үзсэн. Энэ бөгж гарч ирэхээс өмнө агуу их хүч чадлыг агуулсан олон бөгж байсан. Бид тэдгээрийн гайхалтай түүхийг хуваалцах гэж байгаадаа баяртай байна" гэж мэдэгдэлд дурджээ.

Хэзээ нээлтээ хийх вэ? 

Цуврал 2022 оны есдүгээр сарын 2-ны баасан гарагт Амазоны Prime Video видео стримингийн плафтормоор цацагдах юм байна. 240 гаруй улс, бүс нутагт нэгэн зэрэг нээлтээ хийх бөгөөд долоо хоногт нэг анги шинээр цацахаар болжээ. Кино багийнхны мэдээлж буйгаар 'Rings of Power' цуврал хэд хэдэн бүлэг (season)-ээс бүтэж байгаа аж. 

Цувралын өртөг ба гол дүрүүд


Амазон тус бүтээлд нэлээд хөрөнгө зарж, эхний бүлгийг бүтээхэд 465 сая доллар зарцуулсан байна. Ижил төстэй бүтээлүүдтэй харьцуулахад хавьгүй өндөр өртгөөр бүтэж буй. Тухайлбал, алдарт "Хаан ширээний тоглоом" цувралын төгсгөлийн бүлэг гэхэд л 120 орчим сая доллараар бүтсэн байдаг. 

Цувралын гол дүрүүдийг Синтия Аддай-Робинсон, Роберт Арамайо, Овайн Артур, Максим Балдри, Назанин Бониади, Морфидд Кларк, Исмаэл Круз Кордова, Чарльз Эдвардс, Тристан Гравелл, Сэр Ленни Хенри, Эма Хорват, Маркелла Кавенагл, Маркелла Кавенагл, Тайро Мухафидин, София Номвете, Ллойд Оуэн, Меган Ричардс, Дилан Смит, Чарли Викерс, Леон Вадхэм, Бенжамин Уолкер, Даниел Вейман, Сара Звангобани нар бүтээж байгаа аж.

Эх сурвалж: The Verge

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Joker: Folie à Deux киноны эхний трейлер цацагдлаа
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.