Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Уиллем Дефо Хоакин Феникстэй хамт Жокерын дүрд тоглох хүсэлтэйгээ илэрхийлжээ


"Spider-Man: No Way Home" кинонд Гоблингийн дүрээр ахин тоглосон Уиллем Дефо жүжигчин Хоакин Феникстэй хамт Жокерын дүрийг бүтээхийг хүсэж буйгаа илэрхийлжээ. 66 настай нэрт жүжигчин Уиллем Дефо энэ тухай GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан бөгөөд энэ онд нээлтээ хийх найруулагч Гильермо дель Торогийн "Nightmare Alley" кинонд дүр бүтээж буйгаа ч дэлгэжээ.

Түүнээс "Та муу талын дүр бүтээхдээ дуртай байдаг уу?" гэхэд "Тийм шүү. Дайсны талын дүр бүтээх сонирхолтой. Энгийн амьдрал дээр хийж чадахгүй зүйлсээ хийх боломжтой болдог учраас. Кино урлагийн түүхэнд муу талын бэлгэ тэмдэг болсон Жокерын дүрийг бүтээхсэн гэж хүссээр ирсэн ч энэ тухай өмнө нь дурдаж байгаагүй юм байна. Олон жилийн өмнөөс л хүмүүс надад Жокер тохирно гэж хэлж ирсэн. Өөрөө шууд татагдаагүй ч, сүүлийн үед эрхгүй "Яагаад болохгүй гэж?" гэж бодох болсон. Ялангуяа Хоакин Фениксийн Жокерын дараа түүнтэй хамт тоглох хүсэл их төрсөн. Түүний Жокертой дайтаж, эсвэл хамтрах өөр нэг Жокер байвал ... гэж бодохоос адгамаар" гэжээ. 

Уиллем Дефо бүх цаг үеийн Жокеруудын шүтэн бишрэгч болохоо ч хуваалцжээ. 

Түүнийг ийн ярьсны дараагаар сошиал сүлжээнд Жокерын дүрд тоглохыг нь дэмжин уриалсан постууд ихээр цацагдсан бөгөөд шүтэн бишрэгчид дараах бичлэгийг ч хийж амжжээ. 

Эх сурвалж: Gq-magazine.co

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
2
6 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
3
Өчигдөр
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

boooomer 2022.01.20 202.131.225.20

Jookeer boroooo

0 Хариулах


Зочин 2022.01.20 192.82.66.25

BOOOMEEEER

0 Хариулах