Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Бээжин-2022" өвлийн олимпын наадмыг Монголд найман телевиз шууд дамжуулна


"Бээжин-2022" өвлийн олимпын наадам хоёрдугаар сарын 4-өөс 20-ний өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо явагдах билээ. Энэ удаагийн өвлийн олимпод Монгол улсаа төлөөлөн Б.Ачбадрах, А.Энхтуул нар гүйлтийн цанын төрөлд өрсөлдөхөөр эрхээ аваад байна. Б.Ачбадрах дөрвөн жилийн өмнө Пёнчаны өвлийн олимпод мөн өрсөлдсөн туршлагатай билээ. Тэшүүр, биатлоны олон улсын холбооноос олимпын эрхийн дахин хуваарилалт хийсний дараа буюу өнөөдөр нэмэлтээр эрх авсан тамирчдыг албан ёсоор зарлах юм. Тус хоёр төрөлд өрсөлдсөн манай тамирчид одоогоор нөөц тамирчны жагсаалтад бүртгэгдээд байна.

"Бээжин-2022" өвлийн олимп болон пара олимпын наадмын тасалбарыг коронавирусын халдварын улмаас олон нийтэд худалдаалахгүй хэмээн зохион байгуулагчид мэдэгдээд буй. Энэ удаагийн олимпын наадмыг Монголд найман телевиз шууд дамжуулахаар эрхээ авчээ. Тухайлбал, МҮОНТ, MNB Спорт суваг, NTV, UBS, ETV, TV9, Eagle, Боловсрол суваг телевиз шууд дамжуулах юм байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Монголын жүдочид Азийн АШТ-ий багийн төрөлд мөнгөн медаль хүртлээ
2
15 цагийн өмнө
Домогт хамгаалагч Тиаго Силва энэ улирлыг дуусгаад "Челси"-гээс явна
3
16 цагийн өмнө
"Интер Милан" клуб Италийн Серие А лигт 20 дахиа түрүүлэв
санал болгох
1
13 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.