Залуусын тэсэн ядан хүлээдэг амьд хөгжмийн "Playtime" наадам өнгөрсөн хоёр жил цар тахлын улмаас хойшилсон билээ. Тэгвэл энэ оны наадам долдугаар сарын 7-10-ны өдрүүдэд "Монгол шилтгээн"-д болохоор зарлагджээ.
Энэ оны хувьд уг наадмын 20 жилийн ой тохиож буй онцлогтой бөгөөд оролцох уран бүтээлчдийн албан ёсны line-up удахгүй зарлагдах юм. 2 жилийн хугацаанд наадам зохиогдоогүй ч удаа дараагийн шоукэйсууд амжилттай болж өнгөрсөн билээ.
Дашрамд дурдахад, та өмнө нь тасалбар худалдан авсан бол наадмын зохион байгуулагч нартай холбогдон энэ жил ашиглах боломжтой юм шүү. Энд даран холбогдоорой.
