Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Швед улс ХУДАЛ мэдээлэлтэй тэмцэх "Сэтгэл зүй хамгаалах агентлаг"-тай болжээ


Олон нийтийн цахим сүлжээ өргөжин хөгжих тусам батлагдаагүй, худал, буруу ташаа мэдээлэл түгэх нь дэлхий дахинд нэмэгдсээр байна. Харин Швед улсын Засгийн газрын харьяанд шинээр байгуулагдсан "Сэтгэл зүй хамгаалах агентлаг" нь ард иргэдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч, буруу ташаа мэдээлэлтэй тэмцэх гэнэ. 

"Бидний тэргүүн зорилго бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг ханган, эрх чөлөө, тусгаар тогтнолоо бэхжүүлэхийн сацуу ард иргэдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах юм" гэж тус агентлагийн сайтад бичжээ.

Карлстад хотод байрлах уг агентлагийн төлөөлөгч "Худал мэдээлэл нь сэтгэл зүйд асар их аюултай. Олон нийтийн үзэн ядалт, уур бухимдлыг дэвэргэхийн зэрэгцээ нийгмийг илүү хэврэгхэн болгодог. Хүмүүсийн өдөр тутмын зан үйлд нөлөөлж, илүү бухимдалтай, аз жаргалгүй байх гол хүчин зүйл болдог. Тиймээс хүн бүхэн ямар мэдээллийг аль эх сурвалжаас авч буйгаа анхаарч, мэдээллийн боловсролтой байх хэрэгтэй" гэжээ. 

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас 2020 онд коронавирусийн халдварын үед цахим орчинд түгж буй буруу ташаа мэдээллийг “infodemic” хэмээн нэрлэж сэрэмжлүүлж байв. Шведээс гадна хэд хэдэн Европын орон цар тахлын жилүүдэд ташаа мэдээлэлтэй тэмцэх бодлого хэрэгжүүлж эхэлжээ. 

Холбоотой нийтлэл: Зөвхөн өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ хүлээн авах 5 АРГА

Эх сурвалж: CTV

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
5 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
7 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

BOOOMER 2022.01.25 202.131.225.20

Huushee, balarsiimbee :(

0 Хариулах