Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Академич А.Дулмааг ШУА-ийн "Хүндэт дэвтэр"-т алдаршууллаа


“Загасны Дулмаа” хэмээн олноо танигдсан нэрт эрдэмтэн, академич А.Дулмааг ШУА-ийн Ахмадын холбооноос “Хүндэт дэвтэр”-тээ алдаршууллаа. А.Дулмаа нь 1964 оноос өнөөг хүртэл ШУА-ийн Байгалийн ухаан, биологийн хүрээлэнд амьтан судлал, гидробиологи, загас судлалын тасаг, лабораторид эрхлэгч, загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийн захирлаар тасралтгүй 55 жил ажиллаж байгаа юм.

Тэрээр одоо дархадын хотгорын бүлэг нууруудаас эхлэн монгол орны бүх нуур усны хөвөгч болон ёроолч нугаламгүй жижиг амьтны ертөнц, загас, хөвөгч замаг, усны доод болон гуурст ургамлын зүйлийн бүтээгдэхүүн, тархац, биологи, экологийн онцлог, нөөц баялаг, усны амьтдын идэш тэжээлийн холбооны зүй тогтлыг судалж байгаа аж. А.Дулмаа өөрийн хийсэн судалгааны үр дүнд тулгуурлан  “Дархадын хотгорын нууруудын биологи”, “БНМАУ-ын нууруудын биологи”, “Монгол орны загас” хоёр боть, “Монголын ховор загас” зэрэг 40 гаруй эрдэм шинжилгээний нэг сэдэвт бүтээл, ном, товхимол, 300 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, хэвлүүлжээ.

Мөн Хөвсгөл, дархадын хотгорын Цагаан нуур, Төгрөг, Хармай, Тарган, Монгол алтайн Толбо, Хонгор-Өлөнгийн нуурууд, Хангайн Улаагчины хар, Найман нуур, Бага, Жаахан нуур, Дорнод тал хээрийн Хөх, Сүхбаатар аймгийн Ганга, Дагшин, Зэгст зэрэг найман аймгийн том жижиг 25 нууранд амоль, цагаан зарам, шивир жарга, булуу цагаан, хэлтэг, амарын хөөлөнхэй зэрэг загасыг нутаглуулан үржүүлээд буй юм. Ингэж загас  шинээр нутаглуулснаар жилд 50-340 тн загас барих нөөцийг бий болгосон нэртэй судлаач, эрдэмтэн билээ.

Хамгийн их уншилттай
1
2022.11.07
Дуучин Seryoja бүсгүйчүүдийн зүрхийг булааж, эрчүүдийг "бухимдуулж" буйг батлах 20 пост
2
2022.11.24
Онлайнаар танилцсан залуутайгаа уулзахаар яваад эд эрхтний наймааны хохирогч болжээ
3
2022.11.23
Аргентины хөгжөөн дэмжигчдийн "өр эмтлэм" 20 пост
холбоотой мэдээ
1
2022.12.01
Teen Хуралдай | Байгальд ээлтэй залуусын чуулганаас онцлох АРВАН сурагчийн урам зоригий...
2
2022.11.23
“Teen Хуралдай” байгальд ээлтэй залуу манлайлагчдын чуулганд 21 аймгийн сурагчид оролцоно
3
2022.11.17
Борхүү нэрт буга гурван нас хүрсэн тул өнөөдөр түүнийг Богдхан ууланд нутагшуулна
санал болгох
1
3 цагийн өмнө
TIME сэтгүүл BLACKPINK хамтлагийг оны онцлох артистаар нэрлэжээ
2
Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлтэй холбоотой хүмүүсийн бичсэн 17 пост
3
Өчигдөр
Хорватад хожигдсоны дараа Японы хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийг цэвэрлэжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.