Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Алдвал галдана" нөлөөллийн II аяныг эхлүүллээ


Жил бүрийн хавар, намрын улиралд хуурайшилттай, салхи шуурганы дэгдэлд ихэсдэг тул иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалсан гал түймэр гарах нь олширдог.

Нийслэлийн хэмжээнд 2022 он гарсаар гуравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар гал түймрийн 593, аврах ажиллагааны 32, нийт 625 удаагийн дуудлага ирсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл ослын тоо 25,2 хувиар өссөн дүнтэй байна. Үүний дотор шар өвсний түймэр 24, ойн түймэр нэг удаа бүртгэгджээ.  

Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээр IV, V сард агаарын температур Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Архангайн зүүн хагас, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан,  мөн нийт нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байх төлөвтэй байна. 

Иймд байгалийн нөөц баялаг, биологийн олон янз байдлыг хамгаалах, ой, хээрийн түймрийн хор хохирлыг таниулах, түймрээс урьдчилан сэргийлэх арга замыг сурталчлах, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, иргэдийг зөв үйлдэлд уриалан оролцоог нэмэгдүүлэх, хууль эрхзүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор “Алдвал галдана” нөлөөллийн II аяныг өнөөдөр Нийслэлийн онцгой байдлын газраас эхлүүллээ. Уг аян хоёр сарын хугацаанд үргэлжлэх юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
9 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.