Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Авторын булан: Л.Оюун-Эрдэнэ хоёр сэлэмтэй гарч ирлээ


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэнэт өнөөдөр гартаа хоёр сэлэм бариад гарч ирэв. Нэгээр нь үнийн өсөлтийг, нөгөөгөөр нь авлигачдыг цавчих аж. Эдийн засгийн хямрал нь манай улсыг ойлгох тогтвортой эрүүл ухаан боловч сүүлийн нэг сар гаруй хугацаанд эдийн засагт жинхэнэ аюулын харанга дэлдсээр байхад Ерөнхий сайд энэ тухайд нэг ч үг хэлэлгүй өнөөг хүрээд байв. Тэр маш муу мэдээ дуулгахаар муухай царайлан гарч ирсэн ч Ерөнхий сайдын нүд рүү харж байгаад чин үнэнийг амнаас нь сонссонд баярлууштай. 

Түүний яриа зарим үед бухимдалд эзэмдүүлэн хүчээ алдаж байсан ч тэр хоолойгоо засан дууныхаа өнгийг хэвийн болгож өөрчилсөөр хэвлэлийн хурлыг дуусгаж чадав. Одоо бүх зүйл ойлгомжтой болсонд Ерөнхий сайдад ядаж талархах хэрэгтэй юм болов уу. Яагаад гэвэл “Өнөөгийн хүндрэл юу ч биш, үүнээс хамаагүй том хэмжээний хямрал бидний өмнө тулгарна” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийнхнээр дамжуулан ард иргэддээ анхаарууллаа. Олон нийт геополитикт ус цас биш ч гэлээ инфляц орлогынх нь 15 хувийг (энэ тоог Засгийн газар хэлж байгаа ч үүнээс давсан байх магадлалтай) шатааж орхисон тул бүсээ чангалах төлөвлөгөөнд хэдийн шилжээд байлаа. Засгийн эрх барьж буй гол хүнээс олж мэдмээр, урам зориг авмаар зүйлс бишгүй байсан юм. 

Шри Ланкад үнийн өсөлт, дахин хөл хорио тогтоох шийдвэрийг иргэд эсэргүүцэн жагсаж, Ерөнхий сайд Махинда Ражапакса болон түүний дүү Ерөнхийлөгч Готабая Ражапакса нараас бусад бүх 26 сайд огцрох хүсэлт гаргасан, Пакистан яаралтай сонгууль зарлаж, Хонгконгийн удирдагч сонгуульд оролцохгүй хэмээн мэдэгдэж буй дэлхийг хамарсан улс төрийн “галтай” өдрүүдэд Сүхбаатарын талбай ч мөн адил Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаанаар тасрахааргүй шинжтэй байна.

Түүний гарт буй хоёр сэлмийн нэг нь УИХ-ын даргад өргөн барьсан “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” гэсэн урт нэртэй хуулийн төсөл. Ковидын хоёр жил, түүнээс өмнөх эдийн засгийн хүндрэлүүдэд бүс чангадуу амьдраад дассан бид тахлаас шууд дайнтай залгасны гэм бурууг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээх ямар ч бодолгүй байгаагаа уг төслийн “олон улсын хямрал” гэдэг үгээр хуульчлах нь. Урд хил дээрх тээврийн гацаа, Орос, Украины зөрчил гүнзгийрснээс инфляц өссөн гэж Засгийн газар тайлбарлалаа. Тийнхүү өнөөгийн хүндрэл бэрхшээлийн шалтгааны 70 хувийг Л.Оюун-Эрдэнэ олон улсын байдалд хамаатуулан ойлгохыг уулзалтынхаа үеэр сэтгүүлчдээс хоёр удаа хүссэн. Ерөнхий сайдын хэвлэлийн хурал болж байхад Төрийн ордны гадаа жагссан иргэдийн зарим нь Засгийн газар огцрохыг шаардаж байлаа. Шри Ланкад үнийн өсөлт, дахин хөл хорио тогтоох шийдвэрийг иргэд эсэргүүцэн жагсаж, Ерөнхий сайд Махинда Ражапакса болон түүний дүү Ерөнхийлөгч Готабая Ражапакса нараас бусад бүх 26 сайд огцрох хүсэлт гаргасан, Пакистан яаралтай сонгууль зарлаж, Хонгконгийн удирдагч сонгуульд оролцохгүй хэмээн мэдэгдэж буй дэлхийг хамарсан улс төрийн “галтай” өдрүүдэд Сүхбаатарын талбай ч мөн адил Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаанаар тасрахааргүй шинжтэй байна. Ерөнхий сайд хэвлэлийнхэнтэй уулзах болсны гол шалтгаан түүний Засгийн газрыг огцруулах шаардлага тавьж буй иргэдийн тоо өсөхөөс болгоомжилсонтой л холбоотой юм.

Орой нь цухуйсан мөсөн уулын хормойд нуугдаж буй “лидерүүд” гэдэгт Женко лав бий гэдэг нь эргэлзээгүй болж байна. Үүгээрээ Ерөнхий сайд түүний Засгийн газрыг унагааж авлигатай хийх тэмцэлд цаг алдаад хэрэггүйг ард иргэдэд ойлгуулахыг хичээв.

Л.Оюун-Эрдэнийн хоёр дахь сэлэм томоохон улстөрчид, хууль шүүхийн байгууллага, бизнесийнхний бүтээсэн авлигачдын схем рүү чичилжээ. Хөгжлийн банктай нэр холбогдсоныг нь зарлаад буй 20 хүн бол ердөө л мөсөн уулын орой бөгөөд араас нь олон улстөрч, УИХ-ын гишүүд, лидерүүд гарч ирнэ. “Хөтөл”-ийг хураан авахад хэн хэн цочив? Ерөнхий сайд “470 сая ам.долларын схемийг илчлэхэд амаргүй байсан. Мөн Оюутолгойн асуудлыг цэгцлэхэд эсэргүүцсэн дэлхийн хэвлэл, пиарын кампанит ажлуудтай тулахад амаргүй байсан. Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойг шийдсэн шиг Хөгжлийн банк, түүний араас төрийн маш их хэмжээний мөнгө хяналтгүй эргэж байгаа Эрдэнэс Монгол компанийн асуудлыг ил болгож тавина” гэв. Завшсан хийгээд завшиж буй шударга бус бизнесийг нь цэгцлэхэд л Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин тэлэх бүлэглэлийг илрүүлснээ мөн зарлалаа. Чингэхдээ түүний нэр дурдсан УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн бол Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай халаас нэгтэй, улс төр-эдийн засгийн схем гэгддэг. Тэгэхээр орой нь цухуйсан мөсөн уулын хормойд нуугдаж буй “лидерүүд” гэдэгт Женко лав бий гэдэг нь эргэлзээгүй болж байна. Үүгээрээ Ерөнхий сайд түүний Засгийн газрыг унагааж авлигатай хийх тэмцэлд цаг алдаад хэрэггүйг ард иргэдэд ойлгуулахыг хичээв. Хэрэв энэ Засгийн газрын Хөгжлийн банк, дараа нь Эрдэнэс Монгол болон төрийн өмчит компаниудаас завшигсдыг цэвэрлэж чадвал Монгол Улсын авлигын индекс хоёр оронтой тоо руу шилжиж, хөрөнгө оруулагчид Монгол Улсад итгэх итгэл сэргэнэ гэдэгт Л.Оюун-Эрдэнэ эргэлзэхгүй байна. 

Ийнхүү Засгийн газраа огцруулахын эсрэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гартаа хоёр сэлэмтэй гарч ирсэн нь энэ өдрүүдийн дуулиан төдийгүй цаашид түүний танхимаас гарах эрс алхмуудыг ойлгох өнцөг байх нь. Инфляцид нефть 20 хувь, мах 20 хувь, гурил нэг хувийн нөлөөлөл үзүүлж байгааг Засгийн газар удирдахын тулд УИХ-аас үйл ажиллагааг хянах, зохион байгуулах эрх хүссэн нь талаар өнгөрөхгүй байх. Гэвч Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдах, хэрэгжих, түүний дараа үр дүнд нь  инфляц буурах хүртэл бид хэчнээн хугацаанд бүсээ чангалахыг таашгүй. Хэвлэлийн хурлын үеэр Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр бол, төсвийн хуулийн хоёрдугаар улиралд буюу дөрөв, тавдугаар сарыг дуустал энэ чигээрээ “тайван амгалан” байдлыг ажиглах хэрэгтэй болж байна.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
11 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
3
1
0
0
0
1
8

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.04.10 174.192.198.7

сонгуулиар гуйж гуйж дээшээ гарчаад буцаад буухаа мэдэхгүй юмаа

0 Хариулах


Зочин 2022.04.08 202.126.89.166

Жагсаалын залуустай энэ уулзахгүй юу хийгээд байгаа юм. Өөрөө гудамжинд орилж намын дарга унгаан байж гарч ирчээд. Тэнгэрээс унаагүй шүү чи

0 Хариулах


Зочин 2022.04.06 202.55.183.36

UB Life МАН-ын халаасанд орцон юм уу

0 Хариулах


Зочин 2022.04.06 68.175.144.254

Orood udaj bgashde.

0 Хариулах