Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монголын анхны моно дуурь "Ганц цагаан шувуу"-г үзэх 5 ШАЛТГААН


Хөгжмийн зохиолч Хишигтогтохын Алтангэрэлийн “Ганц цагаан шувуу” моно дуурь маргааш буюу 2022 оны 4 сарын 12-нд 19 цагаас Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа тоглогдох гэж байна. Зохиолын өрнөл, зөрчил зэрэг симфони найрал хөгжим гол үүргийг гүйцэтгэдэг ганц дүртэй моно дуурь нь уран бүтээлчдийн чанар чансааг сорьдог тун содон тайзны урлагийн төрөл. Дэлхийн түүхэнд анхны моно дуурь нь 1762 онд бичигдэн, 1770 онд тайзнаа тавигдсан Жан Жак Руссогийн "Pygmalion" нэрт бүтээл юм. 

Монголын анхны моно дуурь "Ганц цагаан шувуу"-г яагаад үзэх хэрэгтэй гээч?

#1 Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл “Ганц цагаан шувуу”-г найман жилийн хөдөлмөрөөр бүтээсэн. 

Дуурийн хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл баритон хоолойд зориулсан уг моно дуурийг 2014 оноос хойш буюу найман жилийн хөдөлмөрөөр бүтээжээ. Тиймээс ч Монголын мэргэжлийн хөгжмийн салбарын өнгө төрх, чанар чансааг түүний бүтээлээс тольдохоос хэрхэн татгалзах билээ? 

"Түүний төсөөллийн ганц цагаан шувуу яг ямар шувуу юм бол гэж сонирхол төрсөн ч асуусангүй. Гав ганцаар 16 мянган бээрийг туулан нутгаа зорьсон “Онон” нэрт хөхөө байх гэж гөрдөж итгэхийг хүссэндээ тэр." 

("Хөхөөн дуун сарын хөг" ярилцлагын хэсгээс)


Холбоотой нийтлэл: Хөхөөн дуун сарын хөг

#2 Дуурийг нэрт найруулагч МУУГЗ Л.Эрдэнэбулганы гэгээн дурсгалд зориулсан

Моно дуурийн найруулагч Б.Мэндбаяр "Дуурийг нэрт найруулагч агсан МУУГЗ Л.Эрдэнэбулганы гэгээн дурсгалд зориулан найруулсан. Маск зүүн, дүрд орон амьдарч буй нийгэмд маск зүүсэн ч гэрэл гэгээ өөд тэмүүлэх сэтгэлээ бүү алдаасай гэдгийг илэрхийлэхийг зорьсон" хэмээсэн юм. 

Тэрээр ОХУ-ын театр урлагийн академи /ГИТИС/-ийн хөгжмийн театрын найруулагчийн тэнхимийн төгсөх курсын оюутан бөгөөд бага тайзны хэлбэрээр тавигдах нь үзэгчдэд хүрэх мэдрэмжийг илүү ойртуулах аж. 

#3 Ганц дүрт моно дуурь нь маш өвөрмөц

Нэг хүн 50 минутын туршид Би, Оршихуй гэх хоёр дүрд хувирч дуулах бөгөөд тус дуурийн гол утга санаа нь хүний амьдралын гол утга учир эрх чөлөө, дотоод сэтгэл хамгийн чухал гэдгийг илэрхийлэх юм. 

#4 Сонгодог урлагийн шинэ хуудас

"Монголын анхны сюрреалист моно дуурь тавигдах гэж буй нь сонгодог урлагийн хувьд шинэ хуудас юм. Монголын урлагийн зөвлөл нь 20 жилийн ойн хүрээндээ арилжааны бус мэргэжлийн урлагийн бүтээлийг олон нийтэд хүргэх зорилгоор дэмжин оролцож байна" хэмээн Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл онцолсон юм. 

#5 Ганцхан удаа тоглогдох тул одоо л үзэхгүй бол дараа нь харамсана...

“Ганц цагаан шувуу” моно дуурь нь маргааш буюу 2022 оны 4 сарын 12-нд 19 цагаас Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа нэгхэн удаа тоглогдох юм. Тасалбарыг яг одоо энд  даран захиалаарай. Тасалбарын суудлын зэрэглэлээс хамааран 10-40 мян.төгрөгийн үнэтэй бөгөөд гоё суудлууд нь дуусах гэж байна лээ шүү. 



Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
С.Болд-Эрдэнэ: Дүрээ хүмүүст бүрэн өгч болдоггүй юм
2
3 өдрийн өмнө
Урин хавар айсуй: Хаврын үзэсгэлэнт уран зургууд
3
3 өдрийн өмнө
"1984" постдрамын жүжгийн тухай үзэгчдийн бичсэн 13 онцлох пост
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.