Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Мазаалай баавгайн тоо толгой 50-д хүрчээ


Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголын говьд байдаг. Мазаалайг анх 1920-иод оны эхээр баруун Алтайн нурууны Аж Богдод олж тогтоосон түүхтэй. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өнөөдөр Төрийн ордонд “Мазаалай баавгай хамгаалах үндэсний зөвлөгөөн" явагдаж байна. Зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр нээж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлав. Мөн тус зөвлөгөөнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ оролцож, үг хэлэхдээ "Мазаалай бол байгалийн экосистемийн чухал нэг хэсэг юм. Улаан номонд бичигдсэн нэн ховор амьтан мазаалай баавгайн тоо толгойг нэмэгдүүлэх, амьдрах газар нутгийг хамгаалах чиглэлээр салбар яам бодитой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Мөн энэ амьтны  хамгаалахад иргэдийн оролцоо чухал" гэдгийг онцолсон юм. 

Сонирхуулахад, дэлхийн баавгай судлалын шинжлэх ухаанд мазаалайг "Ursus Arctos Gobiensis" гэж нэрлэдэг. 1953 онд АИХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор мазаалайг дархан цаазтай амьтдын тоонд оруулан, агнахыг хуулиар хоригложээ. “Улаан ном”-д бүртгэгдсэн байдлаас мазаалайн тоог харвал 1960-аад онд 15-20, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25-30, сүүлчээр 50-60 толгой гэж тэмдэглэжээ. Мазаалай бажууны үндэс, зээргэнэ, хармаг жимс болон мэрэгчид, хэвлээр явагчид, хорхой шавьжаар хооллодог бөгөөд түүний иддэг ургамал, шавьжууд байгальд ховордсоноос өлсөж үхэх болсон байна. Түүнийг аврахын тулд янз бүрийн тэжээлүүд орлуулан тавьдаг ч хүний гараар бэлтгэсэн тэжээлд ам хүргэх нь ховор аж. Мазаалай нь зундаа +46 градуст халж, өвөлдөө -34 градус хүртэл хүйтэрдэг газар амьдардаг онцгой амьтан бөгөөд асар их уудам орон зайг эзлэн амьдардгаараа бусад баавгайн зүйлүүдээс ялгагддаг. Мөн хөхтөн амьтдын сэг зэмээр хооллодог тул байгальд ариутгагчийн үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн ус малтаж гаргадаг тул хавтгай зэрэг хөхтөн амьтдыг усаар хангадаг ажээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хачигны тухай таны мэдэхгүй 8 баримт
2
2024.04.10
Муурны дургүйг хүргэдэг 9 зүйл
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.