Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Шадар сайд С.Амарсайхан: Иргэд 6 хувиас бага хүүтэй ипотекийн зээл авах боломжтой


“Монголбанкнаас санхүүжин арилжааны банкуудаар дамжин иргэдэд хүрдэг хөтөлбөрөөс “Монголын Ипотекийн корпораци” зуучилсан гэдгээрээ иргэдийн сар бүрийн төлөлтөөс хувь авч байна. МИК дундаас нь хувь авдаггүй бол монголчууд ипотекийн 8 хувийн зээлийг 5-6, одоогийн 6 хувийн зээлийг 5 хувиар авах боломжтой байсан. Тиймээс энэ асуудлыг цааш нь илүү нухацтай авч үзэж, бодит үр дүнд хүртэл нь тууштай анхаарч ажиллана” гэж Шадар сайд С.Амарсайхан мэдэгдлээ.

Тэрбээр "Ипотекийн зээлийн хүү 8% байхад Монголбанк арилжааны банкуудад 4%-ийн хүүтэй зээл олгодог байсан. Монголын Ипотекийн Корпорац Орон Сууцны Санхүүжилтийн Компани (МИК ОССК) ХХК дийлэнх хувийг арилжааны банкууд эзэлдэг, төрийн мэдлийн хувь бараг байхгүй. Ипотекийн зээл өнөөдөр 6%-ийн хүүтэй болсон хэдий ч МИК зээлийн шимтгэл гэж 1.6 орчим хувийг авдаг. Санхүүжилтийн эх үүсвэр нь Монголбанкнаас 1%-ийн хүүтэй гардаг. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас гарсан санхүүжилтийг аль нэг банкаар дамжуулаад МИК гэрээ хийж иргэдэд өгсний төлөө хэдэн хувийн хүү нэмж авдаг тогтолцоо байж болохгүй. 6%-аас 1.6%-ийг нь МИК шимтгэл байдлаар авч байна гэсэн үг. 100% хувийн ААН зах зээлийн зарчмаар санхүүжилтээ босгоод иргэдэд ипотекийн зээл олгодог байсан бол өөр хэрэг. Цаашид Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) МИК-д тавьдаг хяналтаа сайжруулж, Монголбанк Ипотекийн зээлийн журамдаа өөрчлөлт оруулж, ипотекийн зээлийн хүүг бууруулахтай холбоотой арга хэмжээ авч иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах хэрэгтэй" гэлээ. 

.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
2
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.