Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

“Turning Points-2022” сэтгүүлээс алдаж үл болох 9 ШИЛДЭГ НИЙТЛЭЛ


Дэлхийн шилдэг хэвлэлүүдийн нэг "Нью-Йорк Таймс"-аас гаргадаг ээлжит “Turning Points-2022” дугаарыг “Гэрэг” сэтгүүл албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргаж байна. Жил бүр улирах оны үйл явдлын үргэлжлэл, ирж буй жилийн дүр зургийг хэрхэн тодорхойлж байгааг дэлхийд нэртэй авторууд нийтлэн бичдэг нь “Turning Points” медиа брэндийн онцлог юм. 

“Turning Points 2022” дугаараас алдаж үл болом орчуулгын нийтлэлүүдийг танд онцлон хүргэж байна.

НОАМ ЧОМСКИ: АНАРХИЗМ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ЦӨМИЙН ДАЙНЫ ТУХАЙ

“The Ezra Klein Show” подкастын хөтлөгч Эзра Клейн хэл шинжлэлч, нийгмийн зүтгэлтэн, 100 гаруй номын зохиогч, өдгөө 92 настай Ноам Чомскиг урьж анархизм, уур амьсгалын өөрчлөлт, цөмийн дайн зэрэг "чухаг" сэдвүүдийн хүрээнд ярилцжээ.

Ярилцлагын хэсгээс: 

"Хүн гэдэг төрөл зүйл өөр аль ч амьтанд давтагдахгүй үндсэн хоёр шинжээрээ ялгардаг. Нэг нь гэвэл бид ярьдаг. Бидний оршихуйн цөм шүү дээ. Үүгээрээ бид амьтдын ертөнцөөс эрс ялгарна. Хүн төрөлтний бас нэг онцлог нь сэтгэхүй юм. Хорвоо дээр, магад огторгуйн уудамд ч бидэн шиг сэтгэдэг өөр амьтан байхгүй болов уу. Энэ хоёр зүйл нягт холбоотой. Хэл бол сэтгэхүйн хэрэглэгдэхүүн, оюун ухаанд бодлыг бүтээгч хэрэгсэл, заримдаа бусад хүн рүү ханддаг. Энэ хоёр чадвар хомо сапиенс үүсэхтэй зэрэгцэн бүрэлдэн тогтсон бололтой байдаг. Хүнд өвчин эмгэгтэй л биш бол бүхий л хүнд нийтлэг байдаг чадварууд. Ийм чадвартай амьтан хорвоо дээр өөр үгүй. Одоогоор бидний судалж мэдсэнээр бол ер нь хаана ч байхгүй"

ДЭВИД ДИОП: БИДНИЙ ХҮНЛЭГ СЭТГЭЛИЙН ГҮН

2021 онд “At Night All Blood Is Black” романаараа Олон улсын Бүүкерийн шагнал хүртсэн Франц-Сенегалын зохиолч Дэвид Диоп газар дундын тэнгисийг гатлах гэж яваад амь эрсэдсэн цагаачдын тухай эл нийтлэлийг бичжээ. 

Нийтлэлийн хэсгээс: 

"Дэлхийн хүн ам өмнөдөөс умард руу дайжин нүүх болсон шалтгааныг хэн хүнгүй л гаргуун мэддэг гэж өөрсдийгөө үздэг. Хүн амьдрах нөхцөлгүй, ядууралд идэгдсэн, харгис хатуу болохоор цагаачид орон гэрээ орхин дайждаг, умард ч ялгаагүйг цагаачид мэддэггүйдээ энэ гэж өмнөдийнхөн төсөөлдөг. Олонх нь орь залуугаараа, африкийн охид, хөвгүүд гагц тэвчих бус амьдрах гэж, гэр бүлийнхээ ирээдүйн төлөө Европ руу ирэхээр амь насаа эрсдэлд оруулан байж Ливи орчмын Газар дундын тэнгисийг гаталдаг. Эл урт аян хэдэн жилээр ч үргэлжилж мэднэ."

ДЭЛХИЙ ДАХИНД: 2022 ОНД ЕРТӨНЦИЙГ ДОНСОЛГОХ, ДОРГИОХ ҮЙЛ ЯВДЛУУД

2022 оноос “метаверс”-д шилжих фэйсбүүкийг бэлдээд завгүй явна. Хэрэглэгчдэд гаднаас нь харах л бус, дотор нь орох боломжийг олгох, бодит дижитал ертөнц гэгдэх метаверсийн тухай болон 2022 онд биет хийгээд цахим ертөнцийг донсолгох, доргиох үйл явдлуудын талаар эл нийтлэлээс уншаарай. 

2021 ОНД АНХ УДАА ТОХИОСОН 21 ҮЙЛ ЯВДАЛ

Энэ онд анх удаа тохиосон шуугиан тарьсан чухал үйл явдлыг онцоллоо. Цар тахал хоёр дахь жилдээ дамнан, уйтгарт хөл хорио үргэлжилсээр байсан ч дэлхий нийт аажим аажмаар урагшилсаар байсныг эдгээр үйл явдлууд баталж байна. 

Дуудлага худалдаанд анх удаа биет бус дижитал бүтээл хэдэн сая ам.долларын үнэд хүрлээ.

СУЧИ РЕДДИ - ДИЖИТАЛ ИРЭЭДҮЙН ЗАГВАРЧЛАЛ

Архитектор, зураач Сучи Реддигийн "me + you” нэрт уран баримал нь Вашингтон дахь “Smithsonian’s Arts + Industries building” музейд дэлгэгджээ. Түүний нийтлэлээс та үүлэн технологи, цахим орчин, дижитал амьдрал, ер нь өнөөгийн нийгэмд гойд чухагт тооцогдох бүхнийг тольдох болно. 

Нийтлэлийн хэсгээс: 

"Бид үүлэн технологи, цахим орчинд цагаа зориулах тусам дижитал ертөнц бодит ертөнцтэй нэгдэн нийлж байна. Энэтхэгийн Ченнай хотод нэгэн архитекторын загварчлан барьсан байшинд өссөн би тун азтай. Байшин руу бүх талаас орж болохоос гадна дотор, гадна хэсэг усаар холбогдсон, байшингийн голд гэр бүлээрээ уулздаг ариун орон зай бий. Түүнийг тойроод л амьдрал өрнөнө. Тэндхийн шилэн дээвэр лүү өлийн харж зогсоод эргэн тойрны орон зай зүгээр ч нэг орон зай биш, харин намайг бий болгосон зүйлс гэж бодож байснаа санадаг. Тэр л орон зай намайг бүрэлдэн буй болоход гол үүрэг гүйцэтгэсэн юм."


КАСТЕР СЕМЕНЯ  - КАСТЕР СЕМЕНЯД НОТЛОХ ЗҮЙЛ ҮГҮЙ

Кастер Семеня нь Олимпын хошой алтан медальт, дэлхийн гурван удаагийн аварга, Өмнөд Африкийн гүйлтийн тамирчин юм. Олимпын наадамд оролцох эрхээ хасуулсныхаа дараа нэр төрөө сэргээж, шударга ёсыг тогтооход анхаарах болсон түүний нийтлэл танд "нэгийг бодуулах" болно. 

Нийтлэлийн хэсгээс:

"2020 оны Токиогийн олимпын наадамд аваргын цолоо хамгаалах нь миний мөрөөдөл байлаа. Миний бие 2012, 2016 онуудад эмэгтэйчүүдийн гүйлтийн 800 метрийн төрөлд түрүүлж, алтан медаль хүртсэн юм. Би дахин олимпын наадамд хурд, хүчээ сорьж, 800 метрийн төрөлд бүх цаг үеийн шилдэг эмэгтэй тамирчин болох зорилгодоо нэг алхам ойртохыг хүсэж байлаа. Гэвч би Токиогийн олимпод гүйж чадаагүй. Надад боломж олгохоос татгалзсан Дэлхийн Хөнгөн Атлетикийн Холбооны талд гаргасан, 2018 оны шүүхийн шийдвэрийн үндэслэл болох 2017 оны судалгааг Токиогийн олимпын дараахан няцаасанд уур минь дүрэлзэж, урам хугарч, гутарсан юм."

МДОУ МОКТАР  - КОЛОНИЧЛОЛЫГ БҮРЭН ГЭТЛЭХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Нигерийн Агадес хотын дууны үг зохиогч, хөгжимчин Мдоу Моктар уламжлалт туаре гитарыг орчин үеийн электрон хөгжимтэй чадварлаг хослуулсан анхдагчдын нэг. Шүтэн бишрэгчид нь түүний хөгжмийг утас болон мемори картаар худалдан авч буй нь дэлгэгдсэнээр алдар нэр нь дэлхийд түгэх болсон агаад өөрийн түүхээс дамжуулан Нигерийн тусгаар тогтнолыг хүүрнэжээ. 

Нийтлэлийн хэсгээс: 

"Нигер улсын Арлит хотод өнгөрүүлсэн хүүхэд ахуй үед минь эргэн тойрны ихэнх томчууд уурхайд ажилладаг байв. Энэ бол хөгжим бичиж, гитар тоглох мөрөөдлөөс минь тэртээ хол 1990-ээд оны явдал билээ. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл уурхайд ажилласаар гагц шөнө дөлөөр л гэртээ ирэх уурхайчид ээлж дараалан хүндээр өвддөг байсныг би одоо ч санадаг. Ураны хүдрийн уурхайнууд дахь цацраг идэвхт бодисын улмаас уурхайчдын ихэнх нь уушги болон амьсгалын замын элдэв өвчин, саажилтад өртөнө. Эмэгтэйчүүдэд нь хүртэл шинж тэмдэг илэрч, хугацаанаасаа өмнө төрөх явдал газар авсан байлаа. Хорт хавдар хааяагүй тохиолдож, зөвхөн эрэгтэй, эмэгтэйчүүдэд ч биш, бүр хүүхдүүдийн дунд ч түгээмэл байв."

ИЗАБЕЛ АЛЬЕНДЕ: ЭМЭГТЭЙЧҮҮД ЭЦГИЙН ЭРХТ ЁСЫГ ЯМХ ЯМХААР ХАЛЖ БАЙНА

Изабел Альенде нь дэлхийн шилдэг зохиолчдын нэг, эмэгтэйчүүд, охидын эрхийн төлөө тэмцэгч юм. Өдрөөс өдөрт яригдаж буй тэгш эрх, феминизмийн тухай хөндсөн эл ярилцлага танд таалагдахын зэрэгцээ өдөр тутмын хандлагыг тань ч өөрчлөх вий... 

Нийтлэлийн хэсгээс: 

“Хэтрүүлж байгаа ч юм биш л дээ, гэхдээ энэ үзлийг манай гэр бүлийнхэн мэддэг болохоос өмнө, цэцэрлэгт байхаасаа л би феминист байлаа” гэсэн үгээр Изабел Альендегийн “Эмэгтэйн сэтгэл” хэмээх дурдатгал ном эхэлдэг. Уг ном Альендегийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, эцгийн эрхт ёсыг өнөө хүртэл хэрхэн үл тоомсорлосон тухай эсээнүүдийнх нь эмхэтгэл ажээ"

КРИСТИНА ДИАЗ ХЕРНАНДИЗ - ТҮҮНИЙГ “НЯЦАШГҮЙ” ГЭДЭГ

2021 оны хоёрдугаар сарын 18-нд нэг тонн жинтэй судалгаа, шинжилгээний багаж хэрэгсэл ачсан шинжлэх ухааны робот хөлөг Ангарагт газардлаа. Эл аяллын үнэн учиг, цаадах түүх, түүнээс улбаалах ирэх цагийг НАСА-гийн системийн инженер Кристина Диаз Хернандизийн бичсэнээр хүлээн аваарай. 

Нийтлэлийн хэсгээс: 

"Би бол НАСА -гийн улаан гарагийг судлах ажлын нэгээхэн хэсэг болсондоо талархаж явдаг инженер хүн. “Няцашгүй”, “Цэцэн ухаан” хоёр Калифорни мужийн тийрэлтэт хөдөлгүүрийн лаборатори дахь манай баг, хамт олны урт удаан хүчин чармайлтын үр дүн билээ. Өнгөрөгч хэдэн жилийн хугацаанд тоолж баршгүй олон цагаар асар олон техникийн асуудал, хувь хүний бүү хэл, олон улсын хэмжээний бэрхшээлийг даван туулж ард нь гарсан ажил байлаа. Энэ бол хүн төрөлхтний хайгуул, судалгааны түүхийн дараагийн бүлгийг бичих боломжийн төлөө гаргасан үр дүн."


2022 оныг тань чиглүүлж, жилийн турш "хань" болох "Turning Points" дугаарыг та дараах QR холбоосоор болон энд  дарж хямдралтай үнээр захиалан хүргүүлээрэй. 

Олон улсын сэтгүүлч, нийтлэлч, уран бүтээлч авторуудын анхаарах ёстой сэдэв, бодох ёстой өнцгүүдийг хөндсөн чансаатай нийтлэлүүд болон "Гэрэг" сэтгүүлийн редакцын хамт олны цоо шинэхэн сонирхолтой нийтлэлүүдийг бид өргөн барьж байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
2
21 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
3
Өчигдөр
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
санал болгох
1
21 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

MONGOLIA NEWS 2022.11.02 155.133.84.128

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид ([email protected]  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй [email protected] хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: +19099134258

0 Хариулах


BOOOMER 2022.04.20 202.131.225.20

Booomer is back biatchez

0 Хариулах