Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өөрийн уран бүтээлээ хийлгэх эрхээр шагнуулсан залуу хэн байв?


Санамсаргүй байдлаар нэгэн тэмцээнд ороод, олон төрлийн шагнал, мөн өөрийн уран бүтээлээ хийлгэх эрхийн эзэн болсон залуугийн түүхийг хуваалцъя. 

Түүнийг Содбилгүүн гэдэг. Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн төгсөх курсийн оюутан. Дипломын ажил нь эхэлчихсэн ойрдоо гадуур завгүй гүйж байгаа. Есдүгээр ангид байхаасаа хойш дуулж эхэлсэн тэрээр өөрт олдсон боломж бүрийг ашиглаж, өөрийгөө сорьдог. Иймдээ ч Open Mic-т хэд хэдэн удаа оржээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын 15-ны мягмар гарагт ажлын цаг дууссаны дараагаар ид түгжрэлд эгчийнх рүүгээ буюу хүсэл мөрөөдлийнхөө зүг яарч байлаа. Эгчийнх нь гэрт компьютер байсан бөгөөд түүгээр дамжуулан үзэгчдэд, цаашлаад шүүгч нарт өөрийнхөө хоолойг сонсгох тоглолтод оржээ.

Энэ бол U Day Virtual Event-ийн үеэр болсон Open Mic тэмцээн байлаа. Billie Eilish-Lovely дууг өнгө алдалгүй ковер хийж дуулсан тэрээр тэмцээний ялагч болно гэж огт бодоогүй талаараа хэллээ. Ингээд түүнтэй богино хугацаанд ярилцсан ярилцлагаа хүргэе.

Виртуал эвентэд оролцож дуулах ямар санагдсан бэ? 

Би чинь нэг бол гэртээ, нэг бол дотнын найз нөхөд дундаа л дуулж явсан хүн. Олны өмнө гарахаас сандардаг над шиг хүний хувьд их давуу тал гэж бодож байна. Их шинэлэг санагдсан.

Компьютерийнхээ өөдөөс харж байгаад дуулахад сандарсан уу? 

Тухтай сандал дээрээ суугаад, нүдээ аниад дуулахад ер сандраагүй ээ. 

Ийнхүү Содбилэг 18 охид, залуус оролцсон Open Mic тэмцээний ялагч болж, мөнгөн шагнал, U TV live session-д оролцох эрхийн бичгээр шагнуулсан юм. Харин шүүгчдийн гэнэтийн санал, шийдвэрээр U brand-ийн зүгээс өөрт нь зориулан клип хийлгэх нэмэлт эрхийн эзэн боллоо. 

Түүний ордны зурхай дээр ямар нэг азтай зүйл тохиолдоно гэж бичээгүй байсан. Мөн хэн ч түүнийг тэмцээнд орооч гэж санал болгоогүй. Гагцхүү тэрээр өөрийн хүсэл зорилгын төлөө шантралгүй зүтгэж, олдсон жижигхэн боломж бүрийг ашигласны үр дүн ийнхүү гарсан юм. 

Есдүгээр ангиасаа хойш дуулах сонирхолтой болсон Содбилгүүн маань өдийг хүртэл өөрийгөө сорьж, жижиг дууны тэмцээн, Open Mic-т оролцож явсан талаараа хэллээ. 

Анхны клипээ хүлээн авлаа, сэтгэгдлээ хуваалцаач? 

Их гэнэтийн зүйл боллоо, тэр өдөр оролцогч бүр л сайн дуулж байгаа юм шиг санагдаж байсан. Өмнөх өдрийн бэлтгэлд хамрагдаж чадаагүй гэдгээрээ бага зэрэг эмээж байсан ч одоо клипээ хийлгэчихсэн сууж байна. Жаргалтай байна.

Клип хийлгэх үеэр нь хөгжилтэй зүйл тохиолдсон уу? 

Зохиол маань хавар, дулаан өдрүүд, цэцэг нахиалсан гээд л байгаад байдаг. Харин цаг агаар эсрэгээрээ, цас орчихсон хүйтэн байсан. Хосын дүрд хамтран тоглогч бид хоёр даараад, хамар бага зэрэг улайчихсан байгаа нь харагдаж байгаа юм. /инээв/ Зураг дуусаад л тэр бид хоёр тэврэлдэж дулаацна, мөн зургийн багийнхан маань ирээд дулаацуулаад л. Одоо бодоход хөгжилтэй дурсамж болж үлджээ. 

Цаашдын зорилгоо хуваалцаач, уран бүтээлээ туурвих болов уу? 

Би барилга, архитектурын мэргэжлээр сурч байгаа. Энэ хавар их сургуулиа төгсөнө. Дурлаж сонгосон мэргэжлийнхээ дагуу ажиллана мөн дээрээс нь дуулах хоббигоо орхихгүй, өөрөө дуу зохионо гэж бодож байна. 

Ярилцсанд баярлалаа, дипломын ажилд нь амжилт хүсье.

Зураг дээр даран U brand-д нэгдээрэй

Ердөө 4 цаг хүрэхгүй хугацааны дараа 3 дахь удаагийн Virtual Event болох гэж байна. Урин дулаан цаг ирсэнийг тохиолдуулан U fashion сэдвийн хүрээнд Color Lab, Shubu нар урилгаар оролцон сонирхолтой яриа өрнүүлэх бол Nomi&Sender нар эвентийг хөтлөх юм. Эвенттэй холбоотой мэдээлэл авах бол ЭНД дарна уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
11 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
12 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.