Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Сэтгэлээр унаж, шантарч, урам хугарах үедээ санах 11 ЗҮЙЛ


Амьдрал утга учиргүй мэт санагдаж, өдөр тутам аз жаргал мэдрэхээ больж, чухам юуны төлөө амьдарч буйдаа эргэлзэн төөрөөд л... Юмс утга учир, үнэ цэнгүй санагдаж, ганцаардан шаналж, юу ч хийсэн уйдаж, хамгийн сүүлд хэзээ үнэхээр чин сэтгэлээсээ аз жаргалтай байснаа мартсан мэдрэмж... 

Шаналах, ганцаардах, уйтгарлан гансрах, үгүйлэх, хорсох, гутрах зэрэг сөрөг мэдрэмжүүд үнэхээр муухай ч багахан хичээвэл илүү сайхан амьдрал, сайхан мэдрэмжид хүргэх хүч болдог. Хэцүү үедээ дараах үгсийг санаарай. Бас хүнд хэцүү байдалд орсон найздаа, хайртай хүмүүстээ хэлж зөвлөдөг байгаарай. 

1. "Зүгээр дээ. Дотроо жаахан уудлаад, өөр рүүгээ өнгийгөөд үзээрэй"

Ихэвчлэн өнгөрсөн хугацаанд болсон ямар нэг тавгүй зүйл, муухай дурсамж оршихуйн айдаст хүргэдэг. Чухам юунаас шалтгаалж буйг нь мэдэлгүйгээр өөрийгөө эдгээн, хэвийн амьдрах хэцүү. Яг нүүр тулаад асуудлаа тодорхой болгочихвол тэр асуудал өнгөрсөнд нөлөөлсөн ч ирээдүйд нөлөөлөх хүчээ бага багаар алдах болно. 

2. "Өөрийн мэдэлгүй өөрийгөө бусадтай харьцуулан шаналаад байгаа юм биш биз?"

Надаас бусад нь бүгд л аз жаргалтай амьдарч буй мэт, сошиал сүлжээгээ хэд эргүүлэхэд л бүгд надаас илүү амьдралтай, илүү эд хөрөнгө, илүү найз нөхөдтэй, илүү их хайрлагдсан мэт ... Гэвч ихэнх нь зураг төдий, олонд харуулахыг хүссэн дүр төдий байх нь элбэг ч бид тэр бүр ухамсарладаггүй. Тиймээс хийсвэр зүйлс, танихгүй хүмүүс, мэдэхгүй амьдралыг хэзээ ч бүү өөртэйгөө харьцуулаарай. Бага багаар хичээж, дараагийн удаа өөрийгөө харьцуулах гээд байвал өөртөө сануулахаас эхлээрэй. 

3. "Эргэн тойрондоо сэтгэлээ нээгээд, амьдралыг "өөр" нүдээр хараад үзэж яагаад болохгүй гэж?"

Заримдаа бид эргэн тойрноосоо тусламж хүсэхээс цааргалан, дөлсөөр хайртай хүмүүсээ гомдоож, тэднийг өөртөө хэрэггүй мэт ханддаг. Гэвч тэд таны хайртай хүмүүс учир хүнд хэцүү үед тань туслахыг хүсэж буй нь дамжиггүй.

4. "Тавгүй мэдрэмж төрөх нь хэвийн шүү"

Хүнд хэцүү мэдрэмж төрөх бүрт үгүйсгэж, байнга л аз жаргалтай, өөдрөг, баяр хөөртэй байх ёстой мэт өөрийгөө хүчлэх хэрэггүй дээ. 

5. "Өөрийн мэдэлгүй хортой харилцаанд гацсан юм биш биз?"

Таныг байнга доош нь татдаг хүрээлэл, уулзах бүрт өөлдөг найзууд, юм ярих хооронд л эрч хүчийг тань сордог хүмүүсээс бага багаар зайгаа аваарай. Хүн өөрийн мэдэлгүй хүрээллийнхээ нэгэн хэсэг болдог тул өөрөөсөө илүү, өөдрөг, ухаалаг хүмүүсийн нэгэн хэсэг болохыг хичээгээрэй.

6. "Хүрч болохуйц жижиг зорилтууд өөртөө тавиад, ахиад жаахан л хичээгээд үзээрэй"

Зорилго мөрөөдлөөсөө шантрах үед хичээгээд хичээгээд юу ч бүтэхгүй мэт бодол төрдөг. Тиймээс урт хугацааны зорилгодоо хүрэх шат болохуйц жижиг алхмуудыг өөртөө тодорхойлоорой. 

7. "Юу мэдрэгдэж буйгаа бичээд үзэх юм уу?"

Мэдрэмжийн тэмдэглэл хөтөлж, өдөр тутам хийсэн сайн зүйл, суралцсан алдаагаа цааснаа буулгах нь ер бусын үр дүнд хүргэдэг. 

8. "Өнгөрсөнд юу ч болсон бай бидэнд ирээдүй бий"

Өнгөрсөнд болсон муухай дурсамж, таагүй харилцааг уучлан, хүлээн зөвшөөрөхөд суралцаарай. Өнгөрсөнд болсон зүйлсийг өөрчлөх боломжгүй ч одоо цаг, ирээдүйдээ хэрхэн нөлөөлөхийг нь сонгох сонголт 100 хувь танаас хамаарна. 

9. "Өөрийгөө өөрчлөхийг хүсэж байгаа бол зоригтой байгаарай"

Өөрийн сэтгэл санаа, бодлоо өөрчлөлгүйгээр байгаа газраа сольж, хүрээллээ өөрчлөх нь үр дүнд хүргэхгүй. Гадна орчноос үл хамааран өөрөө өөрийнхөө бодлыг өөрчлөхөөс эхлээрэй. 

10. "Хүүхэд байхдаа мөрөөддөг байсан амьдралаа төсөөлөөд, эргэн санаад үз дээ. Чи ч бас хөөрхөн хүүхэд байсан байх даа..."

Хүүхэд насны мөрөөдлийн амьдрал тань одоогийнхоос юугаараа ялгаатай вэ? Тэр мөрөөдлөө одоо эхлүүлэхэд юу юу шаардлагатай вэ? 

11. "Хэрвээ би ... байсан бол юу хийх бол?

Өөрийн шүтдэг, бахархдаг хэн нэгнээр орлуулан өөрөөсөө асуугаарай. Алдартай, амжилтад хүрсэн, агуу хүмүүс бүгд таны амьдралын энэ үед ямар сонголт хийж байсан бол? Тэд бууж өгөх байсан уу, эсвэл ахиад хичээгээд л байх байсан болов уу? 

Illustrations: Felicia Chiao

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
3 өдрийн өмнө
"Anger management" буюу уур уцаараа удирдах 6 арга
3
3 өдрийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
7
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.