UBLife Logo
Newsfeed

Forbes-ийн тодруулсан хамгийн нэр нөлөөтэй 10 солонгос алдартан

Г.Сүрэн
Г.Сүрэн
Forbes-ийн тодруулсан хамгийн нэр нөлөөтэй 10 солонгос алдартан

Forbes-оос дэлхий дахинд хамгийн нэр нөлөөтэй Өмнөд Солонгосын оддыг тодрууллаа. Зөвхөн соёл урлаг, энтертайнмент салбараас гадна бусад салбаруудад ч Өмнөд Солонгосын оддын нэр нөлөө, үүрэг оролцоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. 

10. Jang Minho - Дуучин 

2020 онд анх цацагдсан "Mr. Trot" телевизийн нэвтрүүлэг нь түүнийг дэлхий дахинд танигдахад онцгой нөлөөлжээ. 

9. Yoo Jae Suk - Телевизийн хөтлөгч, комедиан

 "Infinite Challenge", "Running Man", "Happy Together" зэрэг нэвтрүүлгийн хөтлөгч тэрээр эелдэг боловсон бөгөөд хөгжилтэй хошин мэдрэмжээрээ олны хайрыг татжээ. 

8. Youn Yuh Jung - Жүжигчин 

93-р Оксарын наадмаас Шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг хүртсэн тэрээр улсдаа ч хамгийн нөлөө бүхий жүжигчин билээ. 

7. Lim Young Woong - Дуучин

Дуучнаас гадна өөрийн Youtube сувагтай бөгөөд 1.3 сая дагагчтай нөлөө бүхий нэгэн. 

6. Lee Seung Gi - Жүжигчин, дуучин, телевизийн хөтлөгч

Олон талын авьяастай бөгөөд Өмнөд Солонгосын хамгийн том SBS-ийн удаа дараагийн шагналтан. 

5. Lee Chanwon - Дуучин

"Mr. Trot" шоунд 3-р байрт шалгарсан дуучин бөгөөд өөр хэд хэдэн телевизийн нэвтрүүлгээр олонд танигджээ.

4. Hyun Jin Ryu - Бэйсболын тамирчин 

Өмнөд Солонгосын хамгийн алдартай тамирчдын нэг. Чадварлаг тамирчнаас гадна өөрийн зан чанар, өвөрмөц төрхөөрөө олны анхаарлыг татсан алдартны нэг. 

3. Son Heung Min - Хөлбөмбөгийн тамирчин

Өмнөд Солонгосын үндэсний лигийн тамирчин. Тус улсын бүх цаг үеийн хамгийн чадварлаг хөлбөмбөгчин гэгддэг. 

2. BLACKPINK - Хамтлаг

YG энтертайнментийн бүх цаг үеийн хамгийн алдартай охидын хамтлаг. Гишүүн тус бүр дэлхийн алдартай брэндийн нүүр царай бөгөөд орчин цагийн хамгийн алдартай "IT" нөлөөлөгчид. 

1. BTS - Хамтлаг

Дэлхийн дуу хөгжмийн тэргүүлэх жагсаалтуудад байнга шахуу тэргүүлдэг дэлхий нийтийн анхаарлыг татсан к-поп хамтлаг. Цомгийн борлуулалт, дуу хөгжмөөрөө тэдэнд эвдээгүй жагсаалт бараг байхгүй. 

Эх сурвалж: Forbes 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
8
0
0
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Яруу найргийн үдэш, балет, мюзикл драм

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Яруу найргийн үдэш, балет, мюзикл драм

Өвлийн сар эхэлсэн хэдий ч налгар, дулаан өдрүүд энэ долоо хоногт хэвээр үргэлжлэх нь. Эдгээр өдрүүдэд зочилж, үзэж болох сонирхолтой үзвэр, арга хэмжээнүүдийн талаар мэдээллийг уншигчдадаа зориулан бэлтгэлээ. Шинэ сарын эхний долоо хоногоо сэргэг, эрч хүчтэй өнгөрүүлээрэй!