UBLife Logo
Хөгжим

Г.Ариунбаатар Евразийн шилдэг уран бүтээлчид олгодог "Браво" шагналыг гардлаа

Г.Ариунбаатар Евразийн шилдэг уран бүтээлчид олгодог "Браво" шагналыг гардлаа

Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс тодруулдаг "Браво" шагнал гардуулах ёслолын "Дуурийн шилдэг эрэгтэй гоцлол дуучин"-ы төрөлд "Чингис хаан" одонт, МУГЖ Г.Ариунбаатар ялалт байгуулжээ. Шагнал гардуулах ёслол цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж цуцлагдсан бөгөөд харин шагналыг тухайн уран бүтээлчийн байгаа газарт нь хүргэж өгсөн аж. Тэрээр "Браво" цомоо өчигдөр хүлээн авчээ. Монгол улсаас өмнө нь МУГЖ Э.Амартүвшин энэхүү нэр хүндтэй шагналыг гардаж байв. 

Г.Ариунбаатар "23 настайдаа МУГЖ цолоор шагнагдаж, хүмүүс "Гавьяат аа" гэж дуудахаар учиргүй ичдэг байж билээ. Шагнагдах сайхан ч олон түмний итгэлийг дааж явна гэдэг л амаргүй дээ! Хичээх болно оо" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. 

Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард, Италийн агуу хөгжмийн зохиолч Ж.Вердийн баритон хоолойд зориулан бичсэн оргил бүтээлүүдийн нэг "Макбет" дуурийг "Mariinsky" театрын тайзнаа бүтээсэн юм. Энэхүү бүтээл дуучнаас жүжиглэх өндөр чадвар, мэдрэмжийг шаардахын сацуу баритон хоолойг шалгасан, шавхсан дуурь билээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.