Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ЭЕШ ирэх сарын 23-нд Түүхийн хичээлээр эхэлнэ


Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ыг зохион байгуулах хуваарийг зарлав. Энэ жилийн ЭЕШ-ыг зургаадугаар сарын 23-аас 26-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар болжээ. Тухайлбал, зургаадугаар сарын 23-ний 10:00 цагт Түүхийн хичээлийн шалгалтыг авах бөгөөд мөн өдрийн 14:00 цагт Англи хэлний хичээлээр ЭЕШ авах юм. 

Энэ онд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байна. Улсын хэмжээнд өмнөх оны төгсөгч 7160, энэ оны төгсөгч 29093 нийт 36253 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ. Үүүнээс, математикийн шалгалтыг хамгийн олон буюу 24316 хүүхэд өгөхөөр сонгоод байгаа аж. Сонирхуулахад, англи хэлний хичээлээр 22413 хүүхэд, монгол хэлний хичээлээр 13221 хүүхэд, орос хэлний хичээлээр 1153 хүүхэд ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлээд байна. 

Шалгуулагч нь шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд, иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ гэсэн зүйлсийг зайлшгүй биедээ байлгах шаардлагатайг БҮТ-өөс анхаарууллаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
2
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
3
2024.04.05
Бүтээмжийн хак: "Google"-ийн ажилчдын баримталдаг "20 хувийн суралцах дүрэм"
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0