
Сэтгэл санааг "чимээгүйхэн" хөнөөдөг 6 ХОРТ ДАДАЛ
Дасгал хийхгүй, буруу хооллох, унтаж амрахгүй байх зэрэг дадлуудыг хортойг нь бид сайн мэддэг. Гэвч бид өдөр тутам өөрсдийн ч мэдэлгүй зарим хорт дадлаар сэтгэл зүйгээ үгүй хийсээр байна.
1. Өөрийгөө бусадтай харьцуулах
Гадаад төрх, бие махбод, царай төрх, амьдрал, найзууд, ер нь бүхий л зүйлсээ бид өөрийн мэдэлгүй бусадтай харьцуулдаг. Өөртөө гутарч, сэтгэлээр унах хамгийн том шалтгаан ч энэ. Бусадтай өөрийгөө харьцуулж гутарч буйгаа мэдэрвэл энэ мэдрэмж, хүчээ эергээр ашиглах гээд үзээрэй. Болохыг хүсэж буй хүн шигээ хичээж, хийдэг эерэг дадлуудаас нь суралцахад л огт өөрөөр мэдрэгдэх болно.
2. Сөрөг бодол, таагүй мэдээгээр хүрээлүүлэх
Өглөө сэрээд утсаа нээмэгц л болж бүтэхгүй, аймшигтай, сэтгэл эмзэглүүлэм мэдээ таныг угтдаг бол өдрийн турш сэтгэлээр унах нь аргагүй. Сөрөг, таагүй мэдээлэл хүлээн авч, муухай бодол бодогдоход өөрийгөө зогсоож чадах тэвчээрийг өөрт суулгаарай. Бид бодол бүрээ захирч чадахгүй ч сөрөг бодлоо зогсоож чадна.
3. Үгүй гэж хэлж чадахгүй байх
Найзууд, эргэн тойрныхноосоо өөр үзэл бодолтой үедээ өөрийгөө илэрхийлэх нь төвөгтэй байдаг уу? "Үгүй" гэж хэлээгүйн улмаас дургүй зүйлээ хийчихдэг үү? Тэгвэл одооноос зоригтойгоор татгалзаж сураарай.
4. Үргэлж бусдыг буруутгах
Алдаа дутагдал гарах бүрт хэн нэгэнд бурууг тохохыг хүн бүр хүсдэггүй ч өөрийн мэдэлгүй хийчихдэг. Ингэснээр өөрт ч муухай санагдаж, өөртөө гутарч, бусадтай үүсгэсэн харилцаагаа хөнөөж орхих болно.
5. "Хортой" харилцаанаас салж чадахгүй байх
Таныг өвтгөдөг, зовоодгийг нь мэдэх хэрнээ л хортой үерхэл харилцаанаас өөрийгөө татан авч, салж чадахгүй байх нь сэтгэлийг хамгийн ихээр өвтгөдөг юм шүү. Өөрийгөө илүү их хайрлаарай.
6. Тусламж гуйхаас татгалзах
Хэцүү үедээ хэнд ч хэлэлгүй нууж, бүх асуудлыг ганцаараа давахаар зүтгэх нь үнэхээр хэцүү. Тусламж гуйх нь хэцүү санагддаг ч эргэн тойрны хүмүүс тань таны төлөө ямар нэгэн зүйл хийхэд үргэлж бэлэн байдгийг санаарай.
Яг одоо илүү АЗ ЖАРГАЛТАЙ байхад тань туслах 17 зөвлөгөө
Эх сурвалж: Psych2go