Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Жонни Деппийг "Карибын тэнгисийн дээрэмчид" кинонд эргэн ирүүлэх саналд 500 мянган хүн нэгджээ


Жүжигчин Жонни Деппийн экс эхнэр Амбер Хердтэй үүсгэсэн шүүх хурлын эцсийн шийдвэр энэ сарын 19-нд гарна. Жонни Депп гэр бүлийн хүчирхийлэлд сэжиглэгдэн нэр хүнд нь унасны улмаас "Гайхамшигт амьтад" (Fantastic Beasts) киноны дүрээсээ татгалзсан бөгөөд "Карибын тэнгисийн дээрэмчид" франчайзаа үргэлжлүүлэх боломжгүйд хүрсэн юм. Тэгвэл түүнийг "Карибын тэнгисийн дээрэмчид" кинонд эргүүлэн оруулахыг хүссэн цахим өргөдөлд нийт 557 мянган гаруй хүн нэгдээд байна. 

Change.org сайт дээрх уг өргөдөл 12 сарын өмнө нээгдсэн бөгөөд 6 сарын өмнөөс идэвхжжээ. Анх уг өргөдлийн тайлбарт "Жонни Деппт шударга хандахын төлөө" хэмээн бичсэн байсан бол шүүх хурлын үеэр буюу саяхан "Жонни Деппийн карьер амьдралыг үгүй хийсэн Амбер Хердийн эсрэг дуу хоолойгоо нэгтгээрэй" гэх утгатай болгожээ. 

Жонни Депп нь "Карибын тэнгисийн дээрэмчид" киноноы 6-р ангид бэлтгэж байсан боловч нэр хүнд нь сэвтсэнээр кино зогсоход хүрчээ. Тэрээр уг кинонд тоглосон бол 22.5 сая ам.долларын орлого олох байв. 

Харин Амбер Хердийг "Aquaman 2" киноноос гаргах уг сайтын цахим өргөдөлд 3 сая гаруй хүн нэгдээд буй. 

Эх сурвалж: Indy100.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Joker: Folie à Deux киноны эхний трейлер цацагдлаа
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.