Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Burnout | Ажлын архаг стресст өртөх дундаж нас 32


Сүүлийн жилүүдэд дэлхий даяар хурдтай өсөн нэмэгдэж буй Burnout буюу ажлаас халшрах хам шинжийн товч анкетыг хүргэж байна. 


Нэр: Burnout (ажлаас халшрах хам шинж)

Нас: 1974 онд анх нэрлэгдсэн 

Гадаад байдал: Ядарсан, нойр муутай, анхаарал төвлөрөл муу, амархан цухалддаг 

Сэтгэл гутралтай адилхан сонсогдож байна? Шинж тэмдгийн хувьд төстэй ч энэ нь бүхэлдээ ажил, мэргэжилтэй холбоотой асуудал юм. 

Ажилтай холбоотой гэнээ? Тийм ээ, энэ нэр томъёог сэтгэл судлаач Герберт Фрейденбергер "Ажлаас үүдэлтэй сэтгэцийн болон бие махбодын ядаргаа" гэж тодорхойлсон байдаг. 

Гайхах зүйл алга. Урт хугацааны стресс, ажлын хэт их ачаалал Burnout-д хүргэх нь гарцаагүй. Заавал урт хугацаанд үргэлжилсэн байх албагүй гэж үздэг болсон. 

Тийм гэж үү? Сүүлийн үеийн судалгаагаар хүмүүс дунджаар 32 насандаа Burnout-д ордог гэж үзэж байна. 

Шалтгаан нь юу юм бол? Товчхондоо, олон цагаар ажилладаг эсвэл ажилдаа шаргуу ханддаг хүмүүс Burnout-д орох магадлал ихтэй. 

Хүмүүс үүнтэй яаж тэмцэж байна вэ? Залуучууд бясалгал, йога хийх нь нэмэгдэж байна. Мөн байгууллагууд ажилчдаа сэтгэл зүйн эрүүл мэндээ сайжруулахад чиглэсэн сургалтанд хамруулаасай гэж хүсдэг хэмээн судалгааны оролцогчдын 25 хувь нь хариулсан байна. 

Зарим хүмүүс эсрэгээрээ ачаалал багатай ажилласнаас болж Burnout-д ордог гэж сонсож байсан? Яг ч тийм биш л дээ.

Тэгвэл? Та “bore-out”-ийн талаар ярьж байх шиг байна. Хүмүүс хангалттай ажиллахгүй байгаагаас болж сэтгэл гутралд орохыг ингэж нэрлэдэг. Тиймээс Burnout-аас ялгаатай ойлголт юм. 

Эх сурвалж: The Guardian

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2023.10.11
Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгохын тулд нүүр тулах ёстой 5 зүйл
2
2023.06.29
Мөнгөн хуримтлал үүсгэхэд туслах "365 хоногийн хадгаламжийн челленж"
3
2022.12.01
Баярын сард 'АМЬД ҮЛДЭХ' жор | Цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.