Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрийн зурвас: Инээдэм, ханиадам


Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө хүмүүс цуглаж, үзэл бодлоо илэрхийлэх үеэр идэрхэн эр хижээл нэгний нүүр рүү гурил цацан дургүйцлээ илэрхийлэв. Нүүрээ гурилаар оохордуулсан нөхрийн зураг тэр даруй олон нийтийн сүлжээгээр тархаж, бөөн лайк шэйрийн тантан болж хувирах нь мэдээж. Энэ цагийн бидний гэм биш зан юм хойно доо. Энд ч хэд нь эвхрэлдэн унаж, тэнд ч бөөн амьтны элэг хатаж байгаа харагдана. 

Үзэл бодол. Энэ зөрж болдоггүй эд гэвэл үгүй. Үзэл бодол хүн бүрийн оюун бодлоор шүүгдэх үйл явц тул өөр өөр байх нь өөрөө үзэл бодол гэх зүйлийн мөн чанар, амин сүнс. Үзэл бодол гэхээр ганцхан улстөрчдийн хэмлэлддэг зүйл биш. Гэлээ гээд муу эр дайнд хөөрөхийн ч нэр биш. Үзэл бодол таарсангүйд шившиглэн сэдвийг самууруулдаг нь харин их элбэгшжээ. Асуудал ялимгүй хурцадмагц байр суурийн мэтгэлцээн дуусаж, сэдвээ хөгшин залуугийн, эр эмийн, баян ядуугийн, боловсролтой боловсролгүйн талцал, хэрүүл болгоод агаарт шидчихдэг. 

Д.Нацагдоржийн шүлэгт гардаг орос гуанзны онцгой тасалгаанаа шилэн хундага шилбэдчихээд ёроолдож суудаг аальгүй хүүхнүүд шиг “хихи хихи хихи”.

Агуулга нь алдуурч, утга нь устаж, сэдэв нь сэвэгдсээр атга гурил болон хоцорлоо, энэ удаа ч бас. Нийслэлийн Ардчилсан намаас зохион байгуулсан “Монголоо Беларусь болгохгүй” цуглаанд Д.Сосорбарам оролцож үг хэлэхдээ Украинд довтолсон Путины гар хөл байхаа болихыг Х.Баттулгаас шаардаж байх үеэрээ эсэргүүцэлд өртөж нүүр рүүгээ гурил цацуулсан юм. Олон нийтийн сүлжээнд эгээ л Д.Нацагдоржийн шүлэгт гардаг орос гуанзны онцгой тасалгаанаа шилэн хундага шилбэдчихээд ёроолдож суудаг аальгүй хүүхнүүд шиг “хихи хихи хихи”. Ингээд том үгтэй бичил цуглаанаас гурилан энгэсэгтэй эр хар хүний зураг л инээдэм болж үлдэх шив. 

“Тагтаа паблишинг”-ийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан “Гурилдах гэдэг чинь энэ шүү дээ. Эсэргүүцнэ гэж гурилдана. Үзэл бодлоо илэрхийлнэ гэж гурилдана. Үзэж бодно гэж гурилдана. Эх орноо хайрлана гэж гурилдана. Эх орноо гурилдана. Ер нь бүгдийг нь гурилдана” хэмээн цахим хуудастаа бичжээ. Бид зүгээр л гурилдаж, бидний инээдэм бидний ханиадам болдог юм даа.

Гэрэл зургийг itoim сайтаас ашиглав.

Хамгийн их уншилттай
1
2023.05.09
Оросын уран гулгагчид Монголд дэлгүүр хэсэж буй зургаа олон нийтийн сүлжээнд байршуулжээ
2
2023.05.15
"Яг түүн шиг" нэвтрүүлгийн оролцогчид яг үнэндээ хэнтэй адилхан байсан бэ?
3
2023.05.23
Каннын эргэн тойронд: Женни, "цустай" даашинз, "Dua Lipa"-ийн шинэ амраг
холбоотой мэдээ
1
2023.05.26
Өнөөдрийн зурвас: 18 ба 50
2
2023.04.05
Өнөөдрийн зурвас: Улаанбаатарт хаврын үдэш болж байна
3
2023.03.27
Өнөөдрийн зурвас: Инээмтгий хүн
санал болгох
1
15 цагийн өмнө
Солонгосын алдартнуудын оролцсон "Couriers in Mongolia" нэвтрүүлэг цацагдана
2
16 цагийн өмнө
Ako's review | Шинэ эриний Эдип
3
17 цагийн өмнө
2023 оны Каннын наадмаас заавал үзэх шилдэг 12 кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
1
0
0
3
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.