Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

7 хоногт ердөө 1 цаг дасгал хийх нь сэтгэл гутралыг 18 хувиар багасгадаг


Дасгал хөдөлгөөн, йога, бясалгал хийх нь сэтгэл гутралын эмчилгээнд зайлшгүй багтдаг. Тэгвэл 7 хоногт ердөө 1 цаг дасгал хийхэд л сэтгэл гутралын хэмжээ эрс багасдаг болохыг Кембрижийн Их сургуулийн эрдэмтэд 15 төрлийн туршилт судалгаагаар тогтоожээ. 

Судалгаанд 191 мянга гаруй өөр өөр насны хүмүүс оролцсон бөгөөд 7 хоногт дор хаяж 1 цагийн дасгал хөдөлгөөн хийх нь огт хийхгүй үеийнхээс 18 хувиар сэтгэл гутралын хэмжээг багасгадаг нь ажиглагджээ. Хэрэв 7 хоногт 2.5 цаг, эсвэл өдөр бүр дор хаяж 20 минут дасгал хөдөлгөөн хийвэл эл хэмжээ 25 хувь болон нэмэгдэх юм.

Дэлхий даяар сэтгэл гутралаар оношлогдсон 280 сая хүн байдаг бөгөөд өөр өөр шалтгаантайгаас үл хамааран дасгал хөдөлгөөн хийхийг сэтгэл зүйчид зөвлөдөг билээ. Дасгал хөдөлгөөнийг заавал их хэмжээгээр өдөр бүр хийх бус өөрт тохирох хэмжээгээр өдөр тутмын үйлдэлтэйгээ хослуулан хийх нь бие махбод төдийгүй сэтгэл зүйд ч эерэг нөлөөтэйг судлаачид онцолж байна.  

ДЭМБ-аас 65 хүртэлх насны хүмүүсийг 600 мет минут дасгал хийхийг зөвлөдөг. MET нь хүний жин, хийх хөдөлгөөнөөс хамааран шатаах калор, хэмжүүрийг гаргах тооцоолол юм. Жишээ нь, дунджаар 70 кг жинтэй хүний 1 минутын тооцооллыг авч үзвэл:

  • Дугуй унах нь 7.5 мет минут 
  • Салса бүжиглэх нь 4.5 мет минут
  • Цонхоо арчих нь 3.2 мет минут
  • Зогсоогоороо гитар тоглох нь 3 мет минут зэргээр бодогдох юм. Та өөрийн MET  хэмжүүрийг энд даран үзээрэй. 

Эх сурвалж: inverse.com

Хамгийн их уншилттай
1
2022.06.03
Зургаадугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай + Танд зориулах дуу
2
2022.06.21
Женнифер Лопес хүүхдээ хүйс заагаагүй төлөөний үгээр нийтэд танилцуулав
3
2022.06.23
Альфа үеийнхний тухай таны заавал мэдэх ёстой 5 зүйл
холбоотой мэдээ
1
2022.06.23
Альфа үеийнхний тухай таны заавал мэдэх ёстой 5 зүйл
2
2022.06.22
Энэ зун "краш"-даа сэтгэлээ илчлэх гэж буй хүмүүст өгөх 9 үнэт зөвлөгөө
3
2022.06.22
Улигт бодол, албадмал үйлдлийн эмгэг (OCD)-тэй хүмүүсийн ойлгох 9 мэдрэмж
санал болгох
1
8 цагийн өмнө
"AMRA"-гийн тоглолтыг угтан сонсож, хэмнэлд автах "гал" шиг 15 дуу
2
14 цагийн өмнө
Монгол оюутнуудын хийсэн 8 "хөөрхөн" богино анимейшн (Шууд үзэх)
3
Уржигдар
41 настай жүжигчин Жан Нара 6 насаар дүү сүйт залуутайгаа хуримаа хийлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.