Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Голомт банк БШУЯ-тай хамтран ажиллана


Боловсролын салбарын цахим шилжилтийг хурдасгаж, төсөв санхүүгийн шинэчлэлтийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал нар Санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. 

Энэхүү Санамж бичгийн хүрээнд Голомт банк боловсролын салбарын 100 мянга гаруй багш, ажилтанд хамгийн таатай буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр цалингийн карт, цалингийн зээл, орон сууцны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж хамтран ажиллах бөгөөд эдгээр цогц бүтээгдэхүүн үйлчилгээ нь багш, ажилтнуудад бодит дэмжлэг болох юм. 

Голомт банк нь “Нээлттэй банк” стратегийн хүрээнд бүхий л талтай хамтран ажиллаж, тэгш боломж олгох зарчим баримтлан, Монгол Улсын боловсролын салбарын  хөгжлийг байнга дэмжин ажилласаар ирсэн. Цаашид ч боловсролын салбар дахь цахим шилжилтийг хурдасгаж, багш ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна оюутан сурагчдын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах болно.    

Боловсролын салбарт ажиллаж буй багш, ажилтан та бүхэн энэхүү хөнгөлөлттэй нөхцөлтэй цогц бүтээгдэхүүн үйлчилгээг Голомт банкны өөрт ойрхон аль ч салбараас авах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. 





Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
4 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
5 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0