Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Их Британи, Украин, Монголын хамтарсан "1242’" Холливудын түүхэн кино бүтээгдэнэ


Их Британи, Украин, Монголын хамтарсан Холливудын "1242-Gateway to the West" киноны зураг авалт энэ оны аравдугаар сараас Монгол болон Украинд эхлэхээр болжээ. Кинонд Чингис хааны цэргийн жанжин ач хүү Бат Монголын эзэнт гүрний баруун хязгаарын ерөнхий жанжнаар томилогдож буй түүхийг өгүүлэх гэнэ. 

Бат хаан 1242 онд Каспийн тэнгисийн хөвөөнд суурьшин Сарай хэмээх нийслэл хотоо байгуулан Алтан Ордны улсыг байгуулсан түүхтэй. Улмаар Алтан Ордны үе үеийн хаад улс орноо тэлсээр 200 жилийн турш тогтоон барьсан билээ. "1242" кинонд Бат хаан Кесареани хэмээх гүн сүнслэг англи эртэй уулзан улмаар Европ руу дайтахаа зогсоож буй тухай өгүүлнэ. 

2017 оноос хойш уран бүтээлд дүр бүтээгээгүй Оскарын шагналт жүжигчин Кевин Спэйси эл Кесареанигийн дүрийг бүтээх нь анхаарал татаад байна. 

Тэрээр 5 жилийн өмнө хүчирхийллийн хэрэгт холбогдон зүй бус авирласан хэргээр сэжиглэгдэн өнөөг хүртэл киноны санал хүлээн аваагүй бол "1242" киногоор Холливудын эргэн ирэлтээ зарлаад байна. Кевин Спэйсиг гэм буруугүй болохыг шүүх албан ёсоор тогтоон, тэрээр нэр хүндээ сэргээхээр хичээж буй. 

Унгарын найруулагч Петер Соос, киноны зохиолч Арон Хорват, Жоан Лэйн нар шинэ киног найруулах бөгөөд Холливудын нэр жүжигчид болох дүрүүдэд Эрик Робертс, Кристофер Ламберт, Теренс Стэм, Жереми Ноймарк-Жонс, Женевьев Флоренс нар тоглохоор болжээ.

Эх сурвалж: Indiewire.com 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
2
Өчигдөр
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
3
Өчигдөр
Фото: Пак Бу-гомын Инчон стиль
санал болгох
1
4 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.