Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ 7 хоногт болох онцлох эвентүүд: Амьд хөгжим, номын баяр, үзэсгэлэн


Багавтар үүлтэй, хориод хэмийн дулаантай халуухан долоо хоногоо хэрхэн өнгөрүүлж байна даа? Хаврын сүүлийн бүрхэг тэнгэртэй дулаахан өдрүүдийг дурсамжаар дүүрэн өнгөрөөхөөр төлөвлөж байвал энэ долоо хоногт болохоор зарлагдсан дараах эвентүүдээс сонирхоорой. 


НОМ & ЯРУУ НАЙРАГ 

Үндэсний номын баяр

Хэзээ: 5 сарын 20-22 хооронд 

Хаана: Төв талбайд

Номонд дурлагсдын хүсэн хүлээдэг номын баяр 3 өдрийн турш Төв талбайд үргэлжлэх болно. Бямба гарагт 17:30-аас "Alphabook" номын дэлгүүрийн тайзнаа жазз хөгжимтэй яруу найргийн уншлага болох тул шүлэг сонсож, яруу найрагт уярч, өөрийнхөө бүтээлийг хуваалцмаар байвал заавал очоорой. Тэдний эвент удахгүй зарлагдах болно ^^ 

Юу анхаарах вэ: Ховор нандин ном хайж байгаа бол эхний өдөр очихыг зөвлөе. 

ТОГЛОЛТ

Chill session with Bodikhuu

Хэзээ:  2022.05.11, 05.18, 05.25 (Лхагва гараг бүр) 19:00-23:00

Хаана: Fat Cat Jazz Club

Үнэ: 20к

Бодьхүүгийн шинэ хөгжмүүдээс сонсон, уух зүйл шимэн суух сайхан биш гэж үү? Түүнд дуртай бол очдог л газар... 

Юу анхаарах вэ: Тасалбараа эртхэн авахгүй бол Fat Cat тун амархан дүүрчихдэг шүү. Дараа нь уйлав :)) 

Teresa In The Moon | Have You Seen My Mind?

Хэзээ: Бямба гарагт 18 цагаас

Хаана: Cosy Club Ulaanbaatar

Үнэ: 30к

Teresa In The Moon хамтлагийн анхны бие даасан тоглолт энэ бямба гарагт болох нь ээ. Line Up-т нь ч шинэ залуу хамтлаг уран бүтээлчид багтсан тул зорин очоод "зүрх сэтгэлээ чөлөөлөөрэй".

Юу анхаарах вэ: Чихээ бэлдэхэд л болно доо.

RADIOHEAD: Acoustic Tribute Show

Хэзээ: Пүрэв гарагт 20:30-аас

Хаана: Fat Cat Jazz Club 

Үнэ: 50к

Радио толгойтнууд байна уу? Тэгвэл шууд ийшээ яв. Бодох ч хэрэггүй! Их Британийн хамгийн нөлөө бүхий альтернатив рок хамтлаг болох Radiohead-ийн шилдэг дуунуудийг энэ долоо хоногт Groovin' High хамтлаг Tэмүүлэн нар хамтран Fat Cat-н тайзнаа тоглох гэж байна! 

Юу анхаарах вэ: Тасалбараа яг одоо энд  даран аваарай. Дуусах гэж байна лээ шүү. 


УРЛАГ

“Гадаад урлагийн цуглуулгын дээжис" үзэсгэлэн

Хэзээ: 5.26 хүртэл өдөр бүр

Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 

Дэлхийн урлагийн түүхэнд сонгодог зураг хэмээн алдаршсан сэргэн мандалтын үеийн бүтээлүүдээс гадна Хятад, Япон, Вьетнам, Болгар, Герман, Итали, Испани зэрэг 23 улсын гоёл чимэглэл, гар урлал, уран зургийн репордукц зэрэг 90 гаруй үзмэр бүтээлүүд дэлгэгдэнэ.

Юу анхаарах вэ: Музей 18:00 цагаас хаадаг тул амралтын өдөр очвол тухтай үзэж чадна. 


Ж.Пүрэвсүрэнгийн "Буудалцаан" нэртэй бие даасан үзэсгэлэн

Хэзээ: 5.25 дуустал өдөр бүр 11:00-18:00 цагуудад

Хаана: МN арт галерей

Юу анхаарах вэ: Уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн тухай, өмнөх уран бүтээлүүдийг нь цаг гарган судлаад дараа нь үзэсгэлэнгээ үзэхийг зөвлөе.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
15 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
16 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Odko 2022.05.18 192.82.92.45

unuudur tax gui shu https://www.facebook.com/events/368301581897227

0 Хариулах