Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Таксинд сууж явахдаа хийж болох цаг хэмнэсэн, зугаатай 8 САНАА


Таксинд суух цаг заваа ч үр бүтээлтэй, зугаатай ашиглаж яагаад болохгүй гэж? Их хотын завгүй амьдрал дунд таксинд өнгөрөөх цаг хугацаагаа ч ухаалгаар тооцоолж, ажил амьдралаа "хөөрхөн гэгч нь" амжуулаад аваарай. Таксинд, түгжрэл дунд юу юу хийж болно гээч? 

#1 Дууны playlist-ээ шинэчлэх

Дуунуудаа цэгцэлж, эмх цэгцэнд нь оруулах нь багагүй цаг зав шаарддаг ч шинэчлэх гэж багагүй уддаг шүү дээ. Тэгвэл таксинд явах цагаа ашиглаад учрийг нь олчих.

#2 Хамгийн яаралтай гэж бодсон зүйлээ амжуулах

Хэн нэгэнд зурвас илгээх, шалгалтын хуваариа шалгах, оройны хоолоо төлөвлөх, маргааш юу өмсөхөө шийдэх гээд л яг одоо замд явахдаа хийчхэж болохоор цаг нь тулсан зүйлсээ хийчих. Чухал шийдвэр, эгзэг нь тулсан бодууштай асуудлууд биш гарын үзүүрээр хийчихээр зүйлс байх хэрэгтэй шүү. 

#3 Дата, нэгж авах, төлбөр тооцоогоо төлөх

Утас, интернэт, сар бүрийн тогтмол төлбөр тооцоогоо хийх зав гарахгүй явсаар хугацаа нь тулчихдаг уу? Тэгвэл таксинд явах хэдэн хормоо ашиглаад Toki апп ашиглан бүх төлбөр тооцоогоо нэг дор төлж, дата нэгжээ дүүртэл нь цэнэглэчих. 

#4 Дугхийгээд ав

Арын суудалд суун, жолоочоос дуугаа жаахан багасгахыг хүсээд хэдэн минут ч болов дугхийгээд ав. Хүсвэл жолоочид хүрэх газраа яг таг хэлээд, очоод сэрээхийг сануулаад чихэвчээ зүүгээд унтчих.

#5 Амьсгалын дасгал хийх

Урт өдрийн дараа, анхны болзооны сандралаа дарахдаа, чухал уулзалтад орохоосоо өмнө таксинд суувал амьсгалын дасгал хийн өөрийгөө тайтгаруулаарай. 

"4-7-8" амьсгалын дасгал

Өөрт тухтай байрлалаар суун, мөрөө суллана. Амьсгалаа 4 секундын турш аваад, 7 секундын турш түгжээд, 8 секундэд гадагшлуулна. Энэ дасгалыг тогтмол хийснээр тайвширч, сэтгэл санаа тогтуун болох болно.

#6 Таксинд явах замдаа киноны тасалбараа захиалах

Үзэх киногоо захиалах гэсээр байтал цаг нь тулчих гээд, хоцорчих гээд байвал таксинд явахдаа Toki аппликейшнээр шууд захиалчих. Хэзээд хаанаас ч захиалчхаж болох тул очих замдаа аваад л шууд үүднээсээ тасалбартай орно гээд бод доо.  

#7 Уух зүйлээ урьдчилан бэлдүүлэх

Ажилдаа очих замдаа Toki аппликейшнээр кофе, уух зүйлсээ урьдчилаад захиалбал ямар вэ? Оффисынхоо үүдээр ороход л уух зүйл тань халуун хүйтнээрээ бэлэн болчихсон байна гээд бод доо. 

#8 Зүгээр л цонх руу ширтээд амьдралаа бодох

Жирэлзэн өнгөрөх хотын гудамжийг ширтэнгээ цонх руу харан амьдралаа эргэцүүлээрэй. Эргэх завгүй амьдралын хэв маяг дунд өөртөө багахан ч гэсэн цаг гаргаж, өөрийгөө сонсон сэтгэл санаагаа чагнаарай. Заавал юм хийлгүй, өөртөө жаахан амралт өгч яагаад болохгүй гэж? 


Таксинд явахдаа хамгийн найдвартай үйлчилгээг сонгох хэрэгтэй шүү. Ялангуяа Toki аппликейшнийг ашиглан такси дуудвал эхний 1 км үнэгүй гээд бод доо! Таксиндаа ч суугаад, цаг заваа ч хэмнээрэй. 

Энд  дараад таксигаа урамшуулалтай үнээр дуудаарай  

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
17 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
9
0
1
0
1
2
14

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.