UBLife Logo
Newsfeed

Хүн бүр иддэгээсээ 20 хувь бага үхрийн мах идэхийг уриалжээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Хүн бүр иддэгээсээ 20 хувь бага үхрийн мах идэхийг уриалжээ

Хүнсний үйлдвэрлэл нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 26 хувийг дангаар эзэлдэг бөгөөд үүнээс хамгийн их хэмжээг мал аж ахуй, ялангуяа үхрийн мах үйлдвэрлэх үйл явц бүрдүүлж байна. Ойн хомсдолд нөлөөлдөг хүнсний гол хоёр бүтээгдэхүүн нь үхрийн мах ба шар буурцаг бол хөдөө аж ахуйн талбайн 80 хувь нь зөвхөн малын тэжээлийг бэлтгэхэд зарцуулагдаж буй. 

Тэгвэл дэлхийн хүн бүр одоогийн иддэг хэмжээнээсээ 20 хувиар бага үхрийн мах хэрэглэвэл 2050 он гэхэд дэлхийн ойн хомсдол тал хувиар буурах тухай Герман улсын эрдэмтдийн шинэ судалгаа гарчээ. 

Герман улсын Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх судалгааны ахлагч Флориан Хампенодер "Биотехнологи ашиглан дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтой. Гагцхүү хүн бүр хичээж, хувь нэмрээ оруулахгүй л бол цагийн гарз төдий" гэжээ. 

2020 онд л гэхэд дэлхий нийт 130 тэрбум фунт үхрийн мах хэрэглэжээ. Үүний 21 хувийг АНУ дангаар эзлэх бол тэдний дараа Хятад, Европын Холбоо, Бразил, Энэтхэг улсууд үхрийн махны хэрэглээгээр дээгүүрт жагсаж байна.

 Эх сурвалж: Wired

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.