Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ЭЕРЭГ МЭДЭЭ | Энэ сард дэлхий дахинд өрнөсөн 8 эерэг үйл явдал


Сүүлийн нэг сарын хугацаанд дэлхий дахинд ямар ямар эерэг үйл явдал өрнөв?


#1 "Хуванцар иддэг" ферментийг эрдэмтэд бүтээлээ. Байгалийн бохирдлын тэргүүлэх шалтгаан болсон хуванцар хог хаягдлуудад уг ферментийг ашигласнаар хогийн цэгийн олон мянган хуванцруудыг устгах боломжтой юм. 

#2 Дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын гол эх үүсвэр цемент. Тэгвэл Швед улсад цемент бус мод ашиглан өндөр барилга барих болж, давхар хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах болжээ.

#3 Дасгал хөдөлгөөн, иога, бясалгал хийх нь сэтгэл гутралын эмчилгээнд зайлшгүй багтдаг. Тэгвэл 7 хоногт ердөө 1 цаг дасгал хийхэд л сэтгэл гутралын хэмжээ эрс багасдаг болохыг Кембрижийн Их сургуулийн эрдэмтэд 15 төрлийн туршилт судалгаагаар тогтоолоо.

#4 Испани улс эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр амралт олгодог болно. Эмэгтэйчүүд сарын тэмдгийн үеэр илрэх зовуураас шалтгаалан эмчийн бичигтэйгээр сард 3 хоногийн амралт авах, түүнчлэн хүчтэй базалж өвдөх, дотор муухайрах, толгой эргэх, бөөлжих зэрэг хүнд зовуур мэдэрч ажиллах чадвараа алддаг бол амралтаа 5 хүртэлх хоногоор сунгах боломжтой байхаар хуулийн төсөлд тусгажээ.

#5 2020 онд л гэхэд дэлхий нийт 130 тэрбум фунт үхрийн мах хэрэглэжээ. Тэгвэл дэлхийн хүн бүр одоогийн иддэг хэмжээнээсээ 20 хувиар бага үхрийн мах хэрэглэвэл 2050 он гэхэд дэлхийн ойн хомстол тал хувиар буурах тухай Герман улсын эрдэмтдийн шинэ судалгаа гарчээ.

#6 Канад улс ижил хүйстэн эрчүүдийг цусны донор болохыг хориглох шийдвэрээ цуцаллаа. Хориод жил үйлчилсэн уг хуулийг цуцалснаар тэгш хүртээмжтэй нийгмийг бүрдүүлэх тухай тус улсаас уриалжээ.

#7 120 гаруй томоохон уул уурхай компаниудыг Амазоны ширэнгэн ойд үйл ажиллагаа явуулахыг нь хориглолоо. 

#8 Стэнфордын судлаачид шөнийн цагаар ч ажилладаг нарны цэнэг хураагуурыг танилцууллаа. Ингэснээр нарны эрчим хүчийг тасралтгүй хураах ач холбогдолтой юм. 

Эх сурвалж: Happy Broadcast

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
17 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.