Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хол зайны үерхлийг "гал халуунаар" нь хадгалах 9 НУУЦ


Хайртай хүнээсээ хол амьдарч, өдөр бүрийг тусдаа өнгөрүүлэх мэдээж хэцүү. Гэхдээ нэгэндээ хайртай ухаалаг хосууд хол зайн үерхлийг ч халуухнаар нь хадгалан, бүр давуу тал болгон харилцаагаа улам зузаатгаж байдаг. Харин яаж гээч? 

#1 Хамгийн амттай уулзалтыг төлөвлө.

Хол байдаг хосууд хэзээ нэгэн цагт уулзах өдрөө тэсэн ядан хүлээж, догдолж, уулзалт бүрээ нандигнан хайрлаж чаддаг. Тиймээс дараагийн уулзах өдрөө хуанлид тэмдэглэн түүнд болон өөртөө хадгалан өдөр бүр тэр өдөр ойртсоор буйг нэгэндээ сануулаарай. 

#2 Хоёулаа цахимаар болзох уу? 

Хол байлаа гээд болзож болохгүй гэж үү? Цаг өдрөө товлон, утас датагаа дүүртэл нь цэнэглээд түүнтэйгээ хамт болзоорой. Видео дуудлага хийн хаана байгаагаа харуулан, гадуур зугаалж, хамт хооллож, дуртай газраа түүнд үзүүлж, түүний амьдралыг ч сонирх. Эсвэл өрөөндөө нэгнийхээ царайг харан хэдэн цагаар ч хамаагүй ярилцвал ямар сайхан байх бол? 

#3 Датанд санаа зоволгүй ухаалгаар шийдээрэй.

Хайртай хүнээсээ хол байх хэцүү ч дататай байхад л дэргэд мэт ярилцаж, хэзээд хамт байж, хүссэн бүхнээ цуг хийж чадах цахим эрин зуун шүү дээ. Тиймээс хэрэгцээтэй датагаа хамгийн ухаалгаар шийд. Фэйсбүүк, мессенжер, инстаграм зэрэг сошиал сүлжээг ашиглах Мобикомын "Social" багцыг 5 мян.төгрөгөөр аваад л хайрттайгаа үргэлж хамт байж чадна. 

/Зураг дээр даран заавар аваарай/

#4 Дуртай зүйлсээ хуваалцахаас хайр эхэлнэ.

Дундын дууны playlist нээж, хамтдаа шинэ цуврал кино эхлүүлэх зэргээр хамтдаа хийж чадахгүй ч хуваалцаж чадах зүйлсээ хийгээрэй. Өглөө сэрмэгцээ л түүний ойрд амандаа аялж байгаа дууг сонсож, дуртай киногоо хоёр талд үзээд үзсэн сэтгэгдлээ ам уралдан яривал хөгжилтэй биш гэж үү? 

Холын харилцаанд өөр орчинд, өөр хүрээлэл дунд сатааран өөрийг нь мартсан байх вий гэх айдас хэн хэнд нь эрхгүй төрдөг. Тиймээс тэр орон зайг дүүргэх өөрсдийн бяцхан ертөнцтэй болоорой. 

#5 Түүнд хайртайгаа мэдрүүл. Бүр маш ихээр! 

Баяр ёслол, амралтын өдрүүдийг түүнгүйгээр өнгөрүүлэх хэцүү ч яг л дэргэд нь байгаа мэт баярлуулдаг романтик нэгэн байгаарай. Цахим дуут шуудан үлдээх, захидал болон шуудан илгээх, дуртай зүйлийг нь бэлэглэх зэргээр гэнэтийн бэлгүүд холын харилцааг тань гайхалтай "амт" оруулах болно.

#6 Түүнийг холбоо барих боломжгүйд нь бүү гомд. Күүл хандаарай. 

Түүний ажил хичээлтэй байхад нь холбогдож, анхаарал шаардан гомдоллох хэрэггүй. Цаг хугацаа, орон зай огт өөр хоёр газар байгаа хүмүүс юм чинь түүнийг ямар нөхцөл байдалд байгааг та тааварлах аргагүй. Тиймээс тохиромжтой үеийг мэдэрч, өдрийн төлөвлөгөөгөө хуваалцаж "күүл" хандаарай.

#7 Хүслийн жагсаалттай болоорой.

Дундаа жагсаалт гаргаад, эргэн уулзаж хамт байхдаа хийх хүслийн жагсаалттай болоорой. Яг одоо хамт хийх боломжгүй ч ирээдүйд хамтдаа хийх зүйлсээ мөрөөдөөд л... сайхан биш гэж үү? 

#8 Түүнийг маш ихээр дэмж.

Ажил, сургууль, амьдрал... Хайртай хүнээсээ хол байхад юм бүхэнд сэтгэлээр унамаар, шантармаар, эргээд гэртээ харимаар санагддаг. Тиймээс бодол мэдрэмжээ нэгэндээ хуваалцаж, хамгийн ихээр нэгнээ дэмждэг амьдралын хамтрагчид болоорой. 

#9 Түүнд зүгээр л итгэ! Бүх зүрх сэтгэлээрээ...

Хол зайны хосууд нэгэндээ итгэл алдсаны улмаас хөндийрөх нь их. Харин ухаалаг хосууд нэгэндээ бүх зүрх сэтгэлээрээ итгэж, хайрладаг тул түүний бие нь хол ч хайр нь сэтгэлд нь мэдрэгддэг юм шүү. Хамгийн гол нь түүнд итгэж буйгаа мэдрүүлж, илэрхийлдэг байгаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.