UBLife Logo
Хөгжим

PLAYLIST: Бүрхэг өдөр сонсох 17 зөөлөн дуу

Г.Сүрэн
Г.Сүрэн
PLAYLIST: Бүрхэг өдөр сонсох 17 зөөлөн дуу

Яг л өнөөдөр шиг бүрхэг өдөрт дуртай юу? Хурц наргүй, хүйтэн жаваргүй хэрнээ сэтгэл гижигдэм зөөлөн салхитай, дулаахан хувцаслаад гарахад л догдлон дурласан хүн шиг дотроосоо халуу дүүгэн, жаргалтай хэрнээ зөөлөн гунигтай мэдрэмж төрдөг дөө? Ийм л өдөрт тань хань болох дуунуудыг хүргэж байна. 

#1 Grouper - Heavy Water / I'd Rather Be Sleeping

Бүрхэг цаг агаар эрхгүй зүүд мөрөөдөл мэт санагддаг уу? Тийм бол яг л мөрөөдөлдөө хөвөх шиг, дурлаад шархлах шиг, гэхдээ дараа нь бороонд тайтгарах мэт мэдрүүлдэг дуу. 

"Зүүдэндээ би хүчтэй ус даган хөвж байна. Чинийхээ тэр л түрлэгт унтаад л байхсан"

#2  WILLIS - I Think I Like When It Rains

Хүн бүхэнд бороотой холбоотой нандин, эмзэг, ахин гаргаад харчихвал сэвтчих вий гэж айдаг дурсамж байдаг. Сэтгэлийн гүнд нуугдаад мартах дөхсөн тэр л бороотой дурсамжийг тань хайр найргүй, гэхдээ "зөөлхөөн" гаргаж ирээд ямар нандин болохыг нь танд мэдрүүлэх тийм л дуу. 

#3 Montell Fish - FALL IN LOVE WITH YOU 

Юу ч бодолгүй цонхоор ширтээд өнгөрсний тухай, магадгүй түүний тухай бодогдуулах дуу. Зөөлөн гунигтай мэдрэмжийг аз жаргалтай мэдрэмжээс юу ялгадаг вэ? Энэ асуултад хариулах гээд үзээрэй. 

#4 The Black Skirts - Someday

Бүрхэг өдөр, товлосон болзоо, цагаасаа эрт ирсэн чи. Түүнийг хүлээх зуураа царайг нь төсөөлөөд сонсоход өөрийн эрхгүй инээмсэглэх төрх. Гэгээхэн хэмнэлтэй, тайвшруулах дуу. 

#5 joji - will he

Заримдаа гунигтай үедээ тайвшрах бус улам бүр гуниглаад эцсийг нь үзтлээ "эмормоор" санагддаг даа? Тэр үедээ заавал өөдрөг байх гээд хичээх хэрэггүй. Гуниг өөрөө ариун шүү дээ... 

#6 Palace - So Long Forever

Өдөр бүр нэгэн хэмнэлээр өнгөрөх шиг зуны халуун өдрүүдэд бүрхэг өдөр бидэнд зай завсар гарган, "Одоо л хүссэнээ хий" гэх шиг чөлөө олгодог мэт... Бүрхэг өдөр л хаа нэгтэйг зоримоор, гомдоосон нэгнээсээ уучлал гуймаар, түүнд хайртайгаа хэлмээр ...

#7 maye - Yours 

Гэрэл унтраад, би мэдрэмжэйгээ ганцаараа. Харин чи миний олж чадахгүй байгаа тайвшрал болох уу? Учир нь би үргэлж хариултыг мэдэхгүй юм... 

#8 boy pablo - i heart u

Клипийг нь үзээд өөрийгөө дотор нь орсноор төсөөлөөд дууны үг бүрийг нь цээжлэн даган дуулах хэрэгтэй тийм л дуу. 

#9 Stan Getz & Joao Gilberto - Corcovado (Quiet Nights of Quiet Stars)

Зөөлөн бозанова, жазз аялгуунд зүрх сэтгэлээ бүүвэйлүүлэн сонсох, сонсож дуусаад инээмсэглэл тодруулан алхмаар санагдах... 

#10 Palace - Give Me The Rain

Бүрхэг тэнгэр бүүдгэнээд л, нэг мөсөн шаагисан бороо оруулмаар... Амьдралын тухай эргэцүүлж гүн бодолд автмаар, эсвэл зүгээр л дуугаа чангалаад бүжиглэмээр... 

#12 Хонх - Хайр минь билээ чи

Надтай ханьсдаг улиас модноос асуу 

Чам дээр тусдаг сарны гэрлээс асуу...

Бүрхэг өдөр сонсохгүй л бол болдоггүй дуу.

#13 JANNABI - For Lovers Who Hesitate

Зүрх сэтгэлийг минь унших амархан, чи уншаач

Тайвшруулж чадамгүй ганцаардсан зүрхнээс

Үүрд явахаасаа өмнө хэсэг үлдээч...

#14 The Marías - Heavy 

Marías-ийн дуунууд үргэлж л ялдам хэрнээ хүчирхэг байдаг. Хүн бүхний зүрхэн дэх нууцлаг талыг гаргаж ирээд өмнө нь бүжиглэх шиг мэдрэгддэг дуу.

#15 Bruno Major - Easily

Бүрхэг өдрийн төгсгөлд бид хэн нэгэнд урам хугарч, хайр сэтгэлд бууж өгсөн ч "Ахиад чадна" гэсэн итгэлээр ахиад л хайрлахаар шийддэг... Хайр сэтгэл хэцүү байдаггүй, харин хичээх л хэцүү.

#16 Dream, Ivory - welcome and goodbye 

...

#17 Montell Fish - and i'd go a thousand miles

Зөвхөн чамайг олохын тулд мянган милийг туулъя. 

Тэгээд ч чамайг олохгүй бол би хаашаа явах вэ?

Нэг л өдөр би чамайг олно

Нэг л өдөр би чамайг олно

Та ч бас өөрийн бүрхэг өдрийн дуугаа сэтгэгдэл хэсэгт үлдээн хэн нэгэн мэдрэмжээ хуваалцаарай ^^

Spotify-аас дараах холбоосоор сонсоорой :))

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.