Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

BTS-ийн гишүүд завсарлага аваад юу хийх вэ?


Өчигдөр /2022.06.14/ BTS хамтлаг 9 жилийн ойн баярын зоогийн үеэрээ завсарлага авахаа зарлаж, хувь хувийн уран бүтээлдээ анхаарахаар болсон тухайгаа мэдээллээ. 

Тэгвэл эл мэдэгдлээс хойш BTS хамтлаг харьяалагддаг HYBE энтертейнментийн хувьцаа 25 хувиар буюу компанийн үнэлгээнээс даруй хоёр их наяд воноор унажээ. Үүний дараа HYBE энтертейнментийн төлөөлөгч мэдэгдэл хийж “BTS шинэ бүлгээ эхлүүллээ. Хувийн уран бүтээлдээ анхаарал хандуулж, гишүүн бүр хувийн цомог гаргана. Энэ завсарлага BTS-ийн карьерыг удаан үргэлжлүүлэх болно” гэжээ. Хамтлагийн гэрээ 2027 онд дуусах юм. 

Хамтлаг завсарлагаасаа өмнө энэ сард гаргасан “Proof” цомогт багтсан “Yet To Come” уран бүтээлээрээ Солонгосын дууны нэвтрүүлгүүдэд оролцох юм. 

BTS-ийн гишүүд завсарлага аваад юу хийх талаар дараах мэдээлэл, таамаг гараад байна. 

J-Hope долдугаар сарын сүүлээр болох “Lollapalooza” хөгжмийн наадмаар цомгийн нээлтээ хийнэ. 

V жүжигчин Пак Сожүн, Пак Хёншик, Чүэ Үшиг, дуучин Peakboy нарын найзуудтайгаа хамт нөхөрлөл ба аяллын сэдэвтэй дөрвөн ангит “In The Soop: Friendship trip” нэрт нэвтрүүлэг хийхээ зарласан юм. 

Jin жүжигчин болох мөрөөдлөө гүйцэлдүүлж магадгүй тул бусад гишүүдээс хамгийн сүүлд цомгоо гаргана.

Suga хувийн цомог дээрээ ажиллаж эхэлжээ. Үүнээс гадна англи, япон хэлээ сайжруулж, гитар, аман хуур, бүжгийн сургалтад сууж өөрийгөө хөгжүүлнэ. 

RM, Jimin, Jungkook нар мөн хувийн цомог дээрээ ажиллаж байна. Jungkook Suga-ийн дараа цомгоо гаргах юм.

Нийтэлсэн: Т. Зулаа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
2
Уржигдар
Фото: АйЮ Инчон стиль
3
2024.04.18
BLACKPINK: Лиса Америкт $4 саяар байшин авлаа
санал болгох
1
18 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
3
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.