Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

37 нас хүрч буй Лана Дель Рейн бүтээлүүдээс онцлон сонсох 37 дуу


Дуу хөгжмөөр өөрийн гуниг, шаналан, хайр бас аз жаргал, мэдрэмж бүхнээ хүргэж, түүнийхээ хариуд өчнөөн сая хүний зүрх сэтгэлийг эзэмдэж, мэдрэмжийг нь хөглөж чадсан гайхалтай уран бүтээлч Элизабет Грант буюу Лана Дель Рей өнөөдөр (2022.06.21) 37 нас хүрч байна. 

Та бүхэндээ "Billboard"-ийн зүгээс жагсаасан шилдэг дуунуудаас эхний 37 дууг нь хүргэж байна. 

37. “Doin’ Time” (Norman Fucking Rockwell, 2019)

90-ээд оны Sublime хамтлагийн "Tribute" гэж ч болно. Sublime хамтлагийн нэгэн дуу "doin' time and the livin's easy" гэх үгтэй гарч байсан ч дараа нь тэд үгийг нь "Summertime" болгон өөрчилж байсан гэнэ. Лана олон талаар тус хамтлагийг энэ дуундаа шингээсний нэг нь мөн “Bradley’s on the microphone with Ras M.G.,” гэх мөр юм. Мөн тус дуу "Sublime"-ийн баримтат киноны дундуур эгшиглэдэг билээ.

36. “This Is What Makes Us Girls” (Born to Die, 2012)

Энэ бол "Born to Die" цомгийн төгсгөлийн дуу. Тийм ч утгаараа дууны өнгө аяс, мэдрэмжид итгэл найдвар, бүсгүйчүүд охидыг өөрсдийгөө хайрлахыг хүссэн санаа нуугдаж байдаг. Мөн сонсож буй хүнд яг л Ланагийн мөрийг дэрлээд уйлж, дараа нь сэтгэлээ онгойлгоод ямар их өсөж томорч, хол явснаа харах боломж олгож буй мэт санагдана.

35. “You Must Love Me” (Unmasked: The Platinum Collection, 2018)

"Энэ бол түүний дуулж байсан хамгийн цэвэр ариун романс, тэр хайр хүсэж шаардахаас илүүтэй хайр сэтгэл, мэдрэмж бүгдийг нь бусдад харамгүй өгч байх шиг санагдсан" хэмээжээ.

34. “Blue Jeans” (Born to Die, 2011)

Ланагийн энэхүү neo-noir өнгө үзэмжтэй, хип хоп стильтэй, Twin Peaks шиг гитарын аялгуутай дуунаас өмнө лав бид 2011 оны үед үүн шиг зүйлийг хэзээ ч сонсож байгаагүй. Энэ бол түүний нэлээн хэдэн жилийн өмнөх "Gangster Nancy Sinatra" персонагийн үеийн хэв маягийг агуулсан дуу билээ.

33. “High by the Beach” (Honeymoon, 2015)

Тэрээр хараахан олж чадаагүй амар амгалангийн тухай дуулж буй мэт санагдана. Мөн энэхүү клип бол Жэйк Навагийн хамгийн алдартай бүтээл болж чадсан бөгөөд Лана үүгээрээ өөрийгөө олны танил хүн, алдартан гэхээс илүү уран бүтээлч хүн гэдгээ харуулсан гэлтэй.

32.  “Chemtrails Over the Country Club” (Chemtrails Over the Country Club, 2021)

Ланагийн 6 дахь альбумын энэхүү дуу тэр чигтээ тайлагдашгүй нууц мэт. Тэр яг л Америк дахь өдөр тутмын амьдралаа дуулж байгаа мэт боловч цаанаа илүү гүн утга агуулжээ. Мөн дууны төгсгөл хэсэгт минут хэртэй үргэлжлэх аялгуу таныг өөртөө уусгана.

31. “Cinnamon Girl” (Norman Fucking Rockwell, 2019)

Энэ дуун дээр Лана маш цөөхөн үгээр сонсогчийг гүн бодолд оруулахаас гадна бүх санаагаа дэлгэж хэлэхээс илүүтэй сонсогч өөрөө ургуулан бодох, төсөөлөх, мэдрэх, өөрийгөө анагаах орон зайг гаргаж өгсөн юм.

30. “God Knows I Tried” (Honeymoon, 2015)

"Хэн ч намайг хараагүй байхад би эрх чөлөөтэй болсон мэт санагддаг

Хэн ч нэрийг минь мэдэхгүй үед...

Алдар нэр хүндийг олж авсан цагаасаа би

Амьдраад байх тийм ч их зүйлгүй болсон мэт..."

29. “Tulsa Jesus Freak” (Chemtrails over the Country Club, 2021)

Энэхүү дуун дээр тэрээр амьдарч буй хэв маягаа ардаа үлдээн хайртай залуутайгаа Midwest буюу АНУ-ын баруун дундад бүс нутагт очин амьдрахыг хүсэж буйгаар гардаг. Гэхдээ тэр хайр итгэж боломгүй бас юу болохыг хэн ч таашгүй...

28. “The Other Woman” (Ultraviolence, 2014)

Сара Воан, Нина Симон аль аль нь "The Other Woman" дууг өөрсдийн хэв маягаар дуулан олны дунд алдартай болгож байсан ч Лана энэхүү гайхалтай дууг өөрийн хэв маягаар дахин амилуулсан юм. "Ultraviolence"-ийн төгсгөлийн дуу төдийгүй дахин хэзээ ч сонсох боломжгүй мэт тийм аялгуу, өнгө аясаар тэр сонсогчдоо гайхшируулж чадсан юм.

27. “Yayo” (Paradise, 2012)

"Магадгүй Ланагийн зохиож, дуулсан хамгийн эмгэнэлтэй, гунигтай дуу энэ биз ээ" хэмээжээ. Түүний хортой харилцааны тухай энэхүү дууны үгс бүхнийг илэрхийлнэ. Тэр үнэхээр их хайрлаж дурлаж хагацах аргагүй байдалд орсон ч цааш түүнийг хайрлахаа больж чадахгүй гэдгээ мэдрэх шиг гунигтай санагдана.

26. “Summertime Sadness” (Born to Die, 2012)

2013 оны 9 сард энэхүү дуу Billboatd Hot 100 жагсаалтын 6-д бичигдэж байсан билээ. Ланагийн хамгийн их алдар хүндийг хүртэж байсан, олон янзаар ковер болж, ремикс хийгдэж байсан дуу энэ биз ээ.

25. “Freak” (Honeymoon, 2015)

2012 онд тэр дууныхаа клипийг өөрөө найруулж байснаас гадна Father John Misty-г тоглуулж байсан билээ. Дебюссигийн "Clair de Lune" аялгуун дээр гарах дүрсүүд магадгүй Ланагийн бүтээсэн хамгийн үзэсгэлэнтэй дүрслэлүүдийн нэг биз ээ.

24. “Change” (Lust For Life, 2017)

Lust For Life цомог 2017 онд олны хүртээл болохын яг өмнөх шөнө энэхүү дуу бичлэгт орж, цомгийн нэг хэсэг болсон байдаг. Магадгүй энэ дуугүйгээр тус цомог хэзээ ч бүрэн бүтэн болохгүй байсан мэт санагдана.

23. “Love” (Lust For Life, 2017)

Тэр хүмүүсийн огт хүлээж байгаагүй нэгэн зүйлийг хийсэн нь тэр чигтээ ямар ч гуниг, шаналан, харанхуй үгүй зүгээр л хайрын тухай дуу хийсэн явдал байлаа. Тэр дараагийн үеийнхэнд "Хараач, хүүхдүүд ээ, та нар өөрсдийгөө хамгийн догь гэдгийг мэдэж байгаа. Энэ дэлхий та нарынх..." хэмээн дуулж байсан юм. Хүн болгоны хайрыг татаж чадсан дуу гэвэл энэ билээ. 

22.  “For Free” (feat. Zella Day & Weyes Blood, Chemtrails Over the Country Club, 2021)

Ланагийн дуулсан бас нэгэн ковер энэ билээ. Жони Мичелийн 1970 онд гаргаж байсан "Ladies of the Canyon" дууг та бүхэн сонсоод үзээрэй.

21. “Old Money” (Ultraviolence, 2014)

20. “Terrence Loves You” (Honeymoon, 2015)

Магадгүй түүний хамгийн "Jazzy" дуу. 1930-аад онд бичигдсэн мэт л санагдана. Энэ дуун дээр гарах үгс ч тэр таны сэтгэлийг эзэмдэнэ.

19. “Wild at Heart” (Chemtrails over the Country Club, 2021)

Тэр хэзээ ч өмнө нь энэ дуун дээр сонсогдож байгаа шигээ чөлөөтэй, асуудалгүй дуулж байгаагүй мэт санагдана. Тэр дулаан өнгө аясаар, 70-аад оны софт-рок хэв маягаар дуулж, бидэнд ч тийм мэдрэмжийг төрүүлж чадсан юм.

18. “Off to the Races” (Born to Die, 2011)

2011 оны 12 сард анх iTunes дээр гарч байхдаа энэ дуу нэлээн шуугиан тарьсан юм. Энэ бол маш олон төрөл, мэдрэмжийг нэгэн дор цогцлоож чадсан гайхалтай төгс дуу юм.

17. “13 Beaches” (Lust For Life, 2017)

"High By the Beach" дууны цуурай мэт үг, гэхдээ энэ дуун дээр Лана илүү өсөж том болсон мэт. Тэр өөрийн зовлон шаналлыг бүрэн ойлгож, бас үүнийгээ даван гарахаар шийдсэн мэт сонсогдоно.

16. “Ultraviolence” (Ultraviolence, 2014)

1962 онд гарсан “He Hit Me (It Felt Like a Kiss) болон A Clockwork Orange хоёрыг илтгэсэн өнгө аяс бүхий үгнүүдийг нь та анзаарч байсан уу? Энэхүү дуу Billboard жагсаалтын шилдэг 200 дуунд мөн багтаж байсан билээ.

15. “Norman fucking Rockwell” (Norman Fucking Rockwell, 2019)

14. “Cruel World” (Ultraviolence, 2014)

Ultraviolence цомгийн эхний дуу, тэр чигтээ гуниг, үзэсгэлэн гоог танд мэдрүүлнэ. Хайр дурлалын харилцааны төгсгөл, хүнд хэцүү мөчийн тухай 7 минут орчим дуулахдаа тэр энэ дууг урт гэж огт мэдрүүлэхгүй. Яг энэ дуунаас эхлээд л тэр хүмүүсийн мэддэг тэр хүн биш гэдгээ, бүх зүйл өөр болсныг мэдрүүлэх шиг.

13. “National Anthem” (Born to Die, 2012)

Энэ дууны клип таны санаанаас гарахгүй маш удах болно.  A$AP Rocky энэ клипэнд JFK-ийн дүрд, Лана өөрөө Мэрилин Монрогийн дүрийг бүтээсэн билээ. Энэ дуугаараа тэр өөрийгөө бүрэн баталж, ямар уран бүтээлч вэ гэдгээ бүгдэд харуулжээ.

12. “West Coast” (Ultraviolence, 2014)

Хүмүүсийн санаанаас хэзээ ч гарамгүй уран бүтээл. Түүний хоолой зөөлөн, нам гүм, клип энгийн мэт боловч үл мартагдам. Billboard-ийн шилдэг 20 дууны жагсаалтад багтаж, тухайн үеийн хамгийн шилдэг уран бүтээлээр нэрлэгдэж байв.

11. “Young and Beautiful” (Music from Baz Luhrmann’s Film The Great Gatsby, 2013) 

Лана хамгийн тансаг харагдаж байсан мөч төдийгүй гоо үзэсгэлэн, хайрын тухай тунхаглаж чадсан уран бүтээл. Түүний хэзээ ч санаанаас үл гарах хит дуу болсон төдийгүй зөвхөн гоо үзэсгэлэн, залуу насны тухай ч биш харин мартагдахаас айх айдас, гунигийн нэвт шингээсэн дуу билээ.

10. “Shades of Cool” (Ultraviolence, 2014)  

(Миний хамгийн хайртай дуу) түүний хоолойны өнгө, хүч чадал, аялгуулаг байдлыг бүрэн мэдрүүлнэ. Дуу хөгжим бас эр хүн, тэр бүх мэдрэмж, сэтгэлээ дуундаа шингээж, түүгээрээ таныг бүрэн эзэмдэх болно.

9. “White Dress” (Chemtrails over the Country Club, 2021)

Энэ дуу бол яг л зүүд шиг. Эхэлж байгаа, төгсөж байгааг нь ч мэдрэх аргагүй болгож, бидний сэтгэлд мэдрэмж нь үлдэнэ. Түүний дурсамж, бүх зүйлийн тухай мэдрэмж, дурдатгал шиг. 

8. “Mariners Apartment Complex” (Norman Fucking Rockwell, 2018)

"Чи төөрч будилсан бол гараас минь атга,

Далай тэнгист гээгдсэн бол завийг чинь би дахин өөр лүүгээ зална..."

7. “Born to Die” (Born to Die, 2011)

Тэр өөрийгөө поп од болохыг зарлаж, өөрийн амбиц, мөрөөдлийг харуулж, түүнд зогсолтгүй ойртож буйгаа бататгасан дуу. 26 настайдаа тэр энэ дууг бичиж, өөрийн нэрийг хүмүүст тунхаглаж, өөрийн эгнээнд үүрд нэгтгэж чадсан билээ. Тус дуу Billboard 200 дууны жагсаалтад бүтэн 300 долоо хоног бичигдсэн билээ.

6. “The greatest” (Norman Fucking Rockwell, 2019)

Дууны эхлэл таны өмнө нь хэдэн зуун удаа сонсож байсан зөөлөн тайван дуунуудын нэг шиг байх болно. Яваандаа энэ дуу танд хачирхалтай дахин давтагдашгүй мэдрэмж төрүүлнэ. Яг л живж буй усан онгоц дээр дуулж байгаа мэт. Та эцсийн мөчид энэ дууг сонсож байгаадаа харин ч тайтгарах мэт.

5. “Venice Bitch” (Norman Fucking Rockwell, 2018)

Бүхэл бүтэн амьдралыг дуулчих шиг санагдана. Яг л дуусах гэж буй мэт боловч дахин цоо шинээр өөр дуу эхлэх мэт мэдрэмж нь таныг өөртөө татаж, мансууруулна. 

4. “Ride” (Paradise, 2012)

Энэхүү 10 минутын клип таныг нэгэн бүсгүйн амьдрал, хайр дурлал, уй гашуу, адал явдлаар аялуулна. Урлагийн бүтээл хийж, өөрөөрөө байж, юунд ч харамсахгүй байх... Тэр энэ дуугаараа өөрийн уран бүтээлчийн замналыг, амьдралын философийг өгүүлсэн мэт санагдана.

3. “Brooklyn Baby” (Ultraviolence, 2014)

Дэндүү аялгуулаг, загварлаг, өөрийгөө мэдэрч, мэдрүүлж чадсан дуу. 

“Well, my boyfriend’s in a band

He plays guitar while I sing Lou Reed..."

Лу Рид өөрөө түүний дуунд хамтарч, арын хоолой хийх ёстой байсан ч бичлэгт орох ёстой байсан тэр өдрөө нас баржээ. Энэхүү баримт дууг улам хүчирхэг болгох шиг.

2. “Video Games” (Born to Die, 2011)

Клипийг нь өөрөө найруулж, өөрийн хийсэн бичлэгүүдээрээ бүтээсэн нь яг л бид түүний ертөнцөөр хэсэгхэн ч болтугай аялсан мэт мэдрүүлнэ. 2011 онд энэ дуу гарахад түүнийг мэдэхгүй, танихгүй байсан хүмүүс бүгд анхаарч, түүний энэхүү гайхалтай аяллын зам нээгдсэн гэж хэлж болно. Энэ бол арваны хамгийн шилдэг дуу байсан гэдгийг маш олон хүн хүлээн зөвшөөрдөг билээ.

1. “hope is a dangerous thing for a woman like me to have – but i have it” (Norman Fucking Rockwell, 2019)

Norman Fucking Rockwell цомгийн төгсгөлийн дуу. Энэ дуу сонсох тусам гүн сэтгэгдэл үлдээж, түүний түүхийг сонирхоход хүргэнэ. Түүний туулж ирсэн бүхэн тийм амар, бүхэлдээ аз жаргалтай, төгс байгаагүй ч, итгэл найдвар гэдэг түүн шиг эмэгтэйчүүдэд аюултай зүйл болохыг мэдсэн ч тэр итгэлээ гээхийг хүсээгүй. Түүний дуу, клип бүрээс та түүний ертөнц, мэдрэмж, хэлэхийг хүссэн санааг мэдэрч, өөртөө тусган авч, бас хамтдаа тэр бүхнийг даван туулж чадах нь гайхалтай.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Норвегийн алдарт "Blood Red Throne" хамтлаг Монголд тоглолтоо хийнэ
2
Уржигдар
D.O Ази тивээр аялан тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн шүлгээр бүтэж, бидний сэтгэл зүрхийг эзэмдсэн ТАВАН дуу
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
6
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Woohoo 2022.06.21 59.153.86.5

Iz she comeback??? ommmmmgggggggggggg girl!

0 Хариулах