Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Энэ зун "краш"-даа сэтгэлээ илчлэх гэж буй хүмүүст өгөх 9 үнэт зөвлөгөө


Нуугаад яах вэ, бидний амьдралд хаалга цөм өшиглөж орж ирсэн крашдаа сэтгэлээ илчлэх нь маш хэцүү байдаг. Чимээгүй, дуугүй явсаар өөр хүнд алдах нь ч бий. Тиймээс энэ зун яагаад зориг гаргаж болохгүй гэж? Бас чамд хэд хэдэн зөвлөгөө хэлж өгье. Бүр болохгүй бол манай пэйж рүү чат бичээрэй. Өөр аргууд ч хэлж өгөхөд бэлэн шүү.


1. Эхний алхмыг хийхээс бүү ай.

Заримдаа зүгээр л санаа зовнил болгоноо мартаад, зориглох хэрэгтэй байдаг. Болзоонд явахыг, хамт ямар нэг эвентэд очихыг, кино үзэхийг асуу. Чиний талтай байгааг олж мэднэ гэдэг маш том алхам юм шүү. Өөртөө анхаарлыг нь тат, сториг чинь үздэг болго, өөрийгөө байдгийг мэдрүүл.

2. Эелдэг, үл мартагдам бай.

Ер нь ямар ч хүн дассан сэтгэлээ барьж хорьж дийлдэггүй. Өөртөө дасга, өөрийгөө сүнс гэж бодоод бодолд нь шүглэ.   Анхаарал тавьж байгаагаа мэдрүүлж, сайхан үг хэлж, магтаж бай. Гэхдээ хэтэрвэл юу ч хийсэн тэр хүндээ сонин санагдах болохоор тунг нь тааруулаарай. Хөгжилтэй мийм явуулж, ямар нэг зүйлд амжилт олвол тэр хүндээ жижигхэн гоё цэцэг авч өг. Инээмсэглэж, анхаарал тавьж, ямар нэг зүйлийг асуулгүй хийж өгөх мэдрэмжтэй бай. Жишээ нь гунигтай байна, хэцүү зүйл тохиолдсон гэвэл сайтар сонсож, ойлгож өг, сэтгэлийг нь сэргээх зүйл сэдэж ол.

3. Хамт цаг өнгөрөөх арга ол. (Гэхдээ сталкерын хэмжээнд хүртлээ биш шүү)

Плэйтаймын үеэр ямар нэг асар дээр очих уу, аль нэг хамтлагийг хамт сонсох уу гэж асуу. Энэ зун хаа нэгтээ аялах бодолтой байгаа бол хамт явах уу гэж асуу. Өөрийгөө итгэл дааж болох хүн гэж мэдрүүлсэн байх ёстой шүү. Эсвэл хамт номын сан ор, сайн дурын ажлуудад хамт бүртгүүлэх үү гэж асуу.

4. Сонс бас дахин сонс.

Тэр хүнээ сонсож чаддаг байх нь хамгийн чухал. Юу ч ярьсан анхааралтай сонсож, сайхан яриа өрнүүлж чаддаг байгаарай. Өөрийг нь ойлгодог хүн шүү гэж мэдрүүл. Ийм хүнд хүмүүс нэлээн уярч, татагддаг талтай.

5. Юунд дуртай, сонирхолтой болохыг нь олж мэд.

Тэр зүйл дээр нь хамт цаг өнгөрөөх арга олох хэрэгтэй. Дуу хөгжим бол хамт эвентэд яв. Номонд хайртай гэвэл хамтдаа ярилцаж, нэг нэгэндээ яаж санагдсаныг хуваалц. Тэр хүнийг ч бас ямар хүн болохыг та илүү олж мэдэх боломжтой болно. 

6. Харц тулгар.

Харц тулгарах шиг хүчтэй мэдрэмж өгөх зүйл ховор шүү. Утсаа ширтээд л байж болохгүй, анхаарахгүй байгаа мэт өөр тийшээ хараад л байж болохгүй, бас идэх гэж байгаа юм шиг цоо ширтээд байв аа. Харц тулгарлаа, инээмсэглэлээ, харцаа буулгалаа. Гэхдээ дахиад л тулгар... Өөртөө итгэлтэй гэдгээ мэдрүүлж, харцаараа өөрийгөө өгүүл. Харц бол хүний үгээр хэлээгүй олон зүйлийг нөгөө хүндээ мэдрүүлэх чадалтай зүйл. 

7. Хэт чаргууцалдах хэрэггүй.

Тэр хүндээ бодох, жаахан хол байх, өөрийг чинь сонирхож, хайх хугацаа өг. Байнга байж л байдаг нэгэн биш бас заримдаа өөрийнхөө зүйлд анхаардаг, күүл, сэтгэл татам гэдгээ мэдрүүлээрэй. Жаахан чимээгүй, нам гүм болох нь заримдаа зөв шийдвэр болдог. Тэгээд дараа нь санаандгүй тааралд. (Ааааая) Төсөөлж байна уу?

8. Итгэдэг хүмүүстэйгээ ярилцаад үз.

Найз нөхөд, ах, эгч, дүү ч юм уу итгэж ярилцаж болох хүнтэйгээ сэтгэлээ уудал. Заримдаа бидний анзаараагүйг тэд анзаарсан байдаг. Тэд маш үнэтэй зөвлөгөө өгч, танд тусалж чадна. 

9. Хэтэрхий хүчлэх хэрэггүй.

Тэр хүнээ залхааж, өөртэйгөө яриулахаар оролдож, хүсээгүй байхад нь хэт дайрах хэрэггүй. Бас та өөрийн үнэ цэнийг мэдэрдэг байх нь маш чухал юм шүү. Сэтгэл чинь шархлах тийм нөхцөл байдалд унаж мэднэ, гэхдээ өөртөө итгэлтэй байх хэрэгтэй шүү. Ямартай ч өөрийн зүгээс чадах бүхнээ хий, эцэст нь харамсахгүйн тулд шүү дээ. Бүтэхгүй байлаа ч та оролдоод үзсэндээ тайтгарах болно.

Хамгийн их уншилттай
1
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
2
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
3
2022.07.15
Крис Хемсворт Натали Портмантай үнсэлцдэг хэсгийн зургийг авалтад орохын тулд махнаас т...
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Таны үзээгүй байж мэдэх 2021 оны шилдэг 5 КИНО
2
21 цагийн өмнө
Арми Хаммерын гэр бүлийн хар бараан нууцыг дэлгэх "House of Hammer" баримтат кино гарлаа
3
23 цагийн өмнө
Олон улсын "Excel" программын аварга шалгаруулах тэмцээн болжээ
санал болгох
1
20 цагийн өмнө
СУДАЛГАА | Чинээлэг, ядуу хүмүүсийн хоорондох нөхөрлөл ядуурлыг бууруулдаг
2
23 цагийн өмнө
Олон улсын "Excel" программын аварга шалгаруулах тэмцээн болжээ
3
Өчигдөр
25 жил сэтгэл гутралаар шаналсан блоггерийн зөвлөж буй 12 "эрүүл" дадал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Hh 2022.06.26 202.179.25.222

Hnnnnnnnnnnn yahinbe bi

0 Хариулах