Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Намайг даашинзыг нь өмсөхөөс өмнө олон хүн Мэрилин Монро гэж мэддэггүй байсан"


Реалити шоуны од, олны танил эрхэм Ким Кардашиан энэ оны Met Gala дээр Мэрилин Монрогийн 1962 онд Ерөнхийлөгч Жон Кеннидигийн төрсөн өдөрт өмссөн алдарт даашинзыг өмсөж олныг гайхшруулж, эерэг сөрөг янз бүрийн л шүүмж сонсоод амжсан.

Тэр даашинзыг өмсөхийн тулд богино хугацаанд маш их жин хассан бөгөөд "Надад тэрхүү даашинзыг өмсөхийг зөвшөөрсөнд би үнэхээр их баяртай байгаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байсан билээ.

Мөн "Today's Show" нэвтрүүлгийн үеэр хөтлөгч Саванна Кимд хандан "ТикТок-ийг хараад чи үнэхээр гайхсан гэсэн. Зарим хүн Мэрилин Монро гэж хэн болохыг ч мэдэхгүй байна гэж чи хэлсэн шүү дээ" гэхэд тэрээр "Намайг хамгийн их гайхшруулсан зүйл бол үнэхээр тэр байсан. Тийм болохоор л энэ даашинзыг өмсөж, цааш энэ мөчийг, түүхийг үргэлжлүүлж, нэгэн хэсэг болж байгаа нь надад сайхан байсан" гэжээ.

Түүнийг даашинзыг өмсөн шуугиан тарих хүртэл олон хүн Мэрилин Монрог мэддэггүй байсан нь TikTok дээрх бичлэгүүдээс харагдсан гэнэ шүү.

Мөн уг явдлын дараахан тэрээр даашинзыг өмсөх үедээ сунгаж гэмтээсэн тухай шуугианд орооцолдсон билээ. Гэхдээ даашинз гэмтээгүй гэх мэдээлэл тэр даруй цацагдсан байна.

Эх сурвалж: Unilad

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Дрейкийн гэрт буудалцаан болж, нэг хүн шархадсан гэв
2
18 цагийн өмнө
WOW | Долоо хоногт хоёр л удаа цэнэглэдэг ГАР УТАС гэнэ үү?
3
19 цагийн өмнө
"Met Gala 2024" дээрх тоохгүй өнгөрч боломгүй 10 мөч
санал болгох
1
22 цагийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
2
Уржигдар
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
3
Уржигдар
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
10
1
0
0
0
0
0