“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхээр өнөөдрөөс энэ чиглэлд автобус явж эхлэв. Ингэхдээ "Чингис хаан"- Драгон-5 шар болон "Чингис хаан"-Улсын их дэлгүүр- 120 мянгат гэсэн хоёр чиглэлээр үйлчилгээ үзүүлэх аж.
Цагийн хуваарийг нислэгийн цагтай уялдуулж боловсруулсан бөгөөд нислэгээс 3-4 цагийн өмнө Улаанбаатар хотоос хөдөлнө. Зорчигч нэг талдаа 80-100 минут зарцуулна гэж тооцоолон зорчилтоо төлөвлөн үйлчлүүлэх боломжтой ажээ. Үнийн хувьд, том хүн 20 мянга, хүүхэд долоон мянган төгрөгөөр зорчих юм.
Ингээд цагийн хуваарийг дэлгэрэнгүй танилцуулъя:
Баруун 4 замаас: 06:20, 07:20, 12:20, 13:20, 18:20, 19:20
“Чингис хаан” нисэх буудлаас: 09:00, 10:00, 15:00, 16:00, 21:00, 22:00
“Драгон” авто вокзалаас: 06:20, 12:20, 18:20 цагуудад тус бүр автобус дараах маршрутын дагуу хөдөлнө.

