Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"М-Си-Эс Кока-Кола" Playtime наадмын талбайг "эко" аргаар услан өнгө нэмж байна


Хэдхэн хоногийн дараа залуус бидний хүсэн хүлээсэн Playtime наадам эхлэх гэж байна.  Шороон дунд бүжиглэж, савж, зарим жил хамар амнаас тоос гарч, харих автобусандаа инээлдэхэд бидний шүд л гэрэлтэж харагдаж байсан тэр гашуун мөртлөө хөгжилтэй дурсамжуудыг санаж байна уу? Тэгвэл энэ жил бид тоос шороо гэж юу болохыг мартах болно.

Учир нь, үндэсний тэргүүлэгч компани "М-Си-Эс Кока-Кола" үйлдвэрийн цэвэршүүлсэн хаягдал усаараа наадмын талбайн тоосжилтыг дарж, хөрсийг нь чийгшүүлэх усалгаа хийж байна. 

Тэд наадмын өмнөх өдрүүдэд болон наадмын 4 өдрийн турш усалгаагаа үргэлжлүүлэн хийх аж.  

Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22-т жагсдаг ч усыг хуримтлуулж, нөөцлөн ашигладаггүй учраас усны нөөц хамгийн бага 20 орны тоонд багтдагийг мэдэх үү?  Хэрэв бид усаа одоогийнх шиг ариг гамгүй хэрэглэсээр байвал Улаанбаатар хот 20 хүрэхгүй жилийн дотор усны нөөцгүй болно гэж мэргэжилтнүүд анхааруулжээ.

  • Бидний огт анзаардаггүй өдөр тутмын хэрэглээнд ямар их ус үргүй урсаж байдаг гэж санана. Тухайлбал:
  • Стандарт хэмжээтэй ванныг нэг удаа дүүргэхэд 265 литр ус зарцуулдаг,
  • Таван минут шүршүүрт ороход 40-60 литр ус урсдаг,
  • Суултуурын усыг нэг удаа татахад 6-8 литр ус гоождог,
  • Усаа хаахгүй 2 минут болоход 6-8 литр ус урсдаг гээд боддоо!

"М-Си-Эс Кока-Кола" байгаль орчинд ээлтэй бизнес эрхэлж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжихийн тулд 2010 онд хаягдал ус цэвэршүүлэх байгууламжаа ашиглалтад оруулж, хүнсний үйлдвэрүүдээс анхлан ашигласан усаа дахин боловсруулдаг аж ахуй нэгж болжээ. Тус байгууламж нь хоногт 2000 тонн хаягдал усыг биологийн болон MBR технологийн дагуу шүүн цэвэршүүлдэг байна. Загас амьдрах хүртэл түвшинд цэвэршүүлдэг учраас Монгол Улсын хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандартад бүрэн нийцжээ.

Тэд цэвэршүүлсэн усаа үйлдвэрийнхээ ногоон байгууламжийг услахад болон түгээлтийн машинуудаа угаахад ашигладаг байна. Мөн нийслэлийн ногоон байгууламжийн усалгаа, зам талбайн цэвэрлэгээнд ашигладгаас гадна машин угаалгын газруудад гэрээгээр үнэ төлбөргүй нийлүүлж төдий хэмжээний цэвэр усны нөөцийг хэмнэж байгаа аж.

"М-Си-Эс Кока-Кола" компани нийт цэвэршүүлсэн усныхаа ердөө 5 хувийг хэрэглэж байгаа тул цаашид хэрэглэгчдээ нэмж, аж ахуй нэгжүүдэд цэвэршүүлсэн ус нийлүүлэхээр зорьж байгаа аж. Энэхүү ус нь ногоон байгууламжийн усалгаа, машин угаалга, бетон бэлтгэх, түймэр унтраах, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт ашиглаж болохуйц стандарт (MNS6734:2018)-ыг хангажээ. Тиймээс ундны усны эх үүсвэрээ хамгаалах хүсэлтэй байгууллагуудыг М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн цэвэршүүлсэн усны хэрэглэгч болохыг уриалж байна.

Бүгдээрээ тоос шороогүй, байгаль орчиндоо ээлтэй сайхан хөгжилдөцгөөе!

Хамгийн их уншилттай
1
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
2
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
3
2022.07.15
Крис Хемсворт Натали Портмантай үнсэлцдэг хэсгийн зургийг авалтад орохын тулд махнаас т...
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Таны үзээгүй байж мэдэх 2021 оны шилдэг 5 КИНО
2
21 цагийн өмнө
Арми Хаммерын гэр бүлийн хар бараан нууцыг дэлгэх "House of Hammer" баримтат кино гарлаа
3
23 цагийн өмнө
Олон улсын "Excel" программын аварга шалгаруулах тэмцээн болжээ
санал болгох
1
21 цагийн өмнө
СУДАЛГАА | Чинээлэг, ядуу хүмүүсийн хоорондох нөхөрлөл ядуурлыг бууруулдаг
2
23 цагийн өмнө
Олон улсын "Excel" программын аварга шалгаруулах тэмцээн болжээ
3
Өчигдөр
25 жил сэтгэл гутралаар шаналсан блоггерийн зөвлөж буй 12 "эрүүл" дадал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.