Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зузаан ном унших ШАЛГАРСАН 5 арга


Бариад суухаас нэг л хальширмаар, тэгсэн ч уншиж дуусгахыг хүсдэг зузаанаас зузаан ном таньд байдаг уу? Хуудасны тооноос нь “сүрдээд” анхаарал ч төвлөрөхгүй байвал  дараах аргуудаас сонгож, хүссэн номоо дуустал нь уншаарай.   

Хурдтай биш чанартай эхэл 

Уншина даа, унших ёстой доо гэж бодсоор байгаад та өөртөө хий түгшүүр үүсгэж, хурдан дуусгах ёстой гэсэн үүрэг оноочихсон юм биш биз? Анхаарлаа нэг төвлөрүүлж аваад яаралгүй тогтож уншаарай. Номоо эхлүүлэхдээ сайн ойлгосон бол цааш таны сонирхлыг улам л татна шүү дээ :) 

Нэг суултаар дуусгах биш өдөр бүр тохирсон хэмжээгээр унш

Номоо бүлгээр нь эсвэл хуудсаар нь өдөр өдөртөө хуваарилж унших нь хамгийн тохиромжтой байдаг. Ингэснээр та өдөр алгасалгүй төлөвлөснөөрөө уншиж дуусгасандаа урамшин цаашид залхалгүй унших урам орно. Мөн хуваарилж уншсанаар хэт их мэдээллийг нэг дор авалгүй, уншиж буй хэсгийнхээ утгыг гүн тунгаан бодох боломжийг  өөртөө үлдээж буй юм. 

 Олон ном зэрэг эхлүүлж, ээлжилж унших

Орчин үеийн уран зохиолын төлөөлөгчдийн нэг Виржиниа Вүүлф “Миний ном унших арга барил бол зургаан номыг зэрэг эхлүүлж, ээлжилж унших юм. Ганц ном л гэхэд дуусашгүй олон утга, санаа агуулж байдаг учраас түүнийг ойлгохын тулд арван номыг хамт унших хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. 

Уншиж буй зүйлээсээ өөрийн мэдэлгүй залхаж байвал өөр ном давхар эхлүүлж цаг хэмнэн “тархиа” амрааж болох нь байна. 

Тогтсон цагт унших

Тууштай байдлаа алдахгүй байх хамгийн сонгодог арга бол өдөр бүр тогтсон цагт тухайн зүйлийг хийх билээ. Өдөр өдрийн хийх зүйлсийн жагсаалтдаа унших цаг гаргаснаар ном уншихыг зуршил болгож чадна. 

Дургүйд хүчгүй 

Дээрх бүх аргийг туршиж үзсэн ч уншихаар төлөвлөж буй ном чиний  огтхон ч сонирхдоггүй, ойлгодоггүй сэдвийнх бол үнэндээ дэмий л хүчилсэн хэрэг болно. Тиймээс эхлээд дуртай шүлэг, өгүүллэг зэрэг хэмжээ богино бүтээлүүдийг уншиж өөртөө унших дадал суулгахыг зөвлөж байна. Нэгэнт унших дадал суусан бол чи аяандаа анхаарлаа төвлөрүүлж, богино, зузаан ямар ч ном уншсан залхалгүй дуусгаж чаддаг болно

 Эх сурвалж: Edtimes 

Нийтэлсэн: М.Анухатан 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.