Дуучин "Amra"-гийн тоглолтын "Line-up"-д Японы алдарт уран бүтээлч багтжээ
Энэ лхагва гарагт буюу 2022.06.29-нд таны энэ зун хэзээ ч мартахгүй тоглолтуудын нэг болох гэж байна. Дуучин Amra өөрийн бүтээлүүдээ сонсогч та бүхэн хүргэхээр бэлдээд байгаа бөгөөд энэхүү тоглолтод ирэх уран бүтээлчид таныг ёстой хором ч зүгээр байлгахгүй гэж мэд!
Тоглолтод оролцох DJs:
DJ Biliguudei
DJ Deez
DJ NOMT
DJ NEX
Дуучид:
Man on the Moon
KA
Uudee's Swashbuckling Dandies
Jossey
San Juniper
Band
Nami
Panchi
гэх мэт маш сонирхолтой уран бүтээлчид хүрэлцэн ирэх болно.
Гэхдээ хамгийн гоё гэнэтийн бэлгийг сүүлд задалдаг шүү дээ
Guest Artist: YAYOI DAIMON 大門弥生 from Japan
Япон улсаас урилгаар дуучин YAYOI DAIMON хүрэлцэн ирэх гэж байна. Японы хамгийн хүчирхэг, нөлөө бүхий феминист уран бүтээлч гэдгээрээ тэр ихээхэн алдартай.
Эмэгтэй уран бүтээлчдийг дэмжих зорилгоор тэр жил бүр "Girl's Power" арга хэмжээг зохион байгуулдаг.
Дуучин AMRA, YAYOI DAIMON нар SXSW2022 фестивалийн үеэр танилцан нэг тайзан дээр хамт дуулж байсан гэнэ шүү.
Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС,
Тасалбар худалдан авах бол ЭНД дарна уу!