Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Наадмын сорилго барилдаанд Тува болон Итали улсын бөхчүүд зодоглоно


Маргааш 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнөө "Мөнхийн Үсэг" группийн 30 жилийн ойд зориулсан "Үндэсний их баяр наадмын сорилго" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно. Тус барилдаанд зодоглохоор улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарди М.Бадарч, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Б.Орхонбаяр, Н.Золбоо, Б.Цэдэнсодном нарын тэргүүтэй бөхчүүд бүртгүүлээд буй юм. Мөн Тува улсын арслан Кара-Сал Цэдэн-Очир, Итали улсын иргэн Григорий нар барилдахаар бүртгүүлжээ.

Энэ жил Ардын хувьсгалын түүхт ой, Үндэсний их баяр наадамд 1024 бөх зодоглох билээ. Мөн МҮБХ-ны Тэргүүлэгчдийн тавдугаар сарын хурлаар өрсөлдөгч бөхөө санаатай цохиж, зохисгүй үйлдэл гаргасан аймгийн арслан Б.Батсайханы барилдах эрхийг зургаан сараар хасах шийдвэр гаргаад байв. Аймгийн арслан Б.Батсайханаас өөрийн алдаа дутагдалд уучлал хүсэж, дахин ямар нэгэн зөрчил гаргахгүйгээ илэрхийлж өргөдөл хүсэлт ирүүлсэнг харгалзан Ардын хувьсгалын түүхт ойн баяр наадамд Б.Батсайханы барилдах эрхийг сэргээх шийдвэрийг Тэргүүлэгчдийн хурлаас гаргажээ. Ингэснээр аймгийн арслан Б.Батсайханы барилдах эрх өнөөдрөөс сэргэж байгаа юм.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Миягино дэвжээний бөхчүүд: Бид бүгдээрээ оякатадаа хайртай
2
2 цагийн өмнө
Миягино дэвжээ Исэгахама дэвжээтэй нэгдлээ
3
23 цагийн өмнө
Ричарлисон: Амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай нээлт маань сэтгэл зүйч дээр очсон явдал
санал болгох
1
18 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
23 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.06.25 202.9.40.197

Zuw shu olon ulsiin buhchuud barilddag boloh heregtei

0 Хариулах