Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шигшээ багууд ДАШТ-ий IX болон XII байрт шалгарав


Бельгийн Антверпен хотноо сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ энэ сарын 21-27-ний өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдсөн юм. Монголын эрэгтэй шигшээ баг “B” хэсэгт Литва, Герман, Тайвань, Чилийн багуудтай тоглов. Тэд хэсгийн шатнаа Литвад хожигдсон ч, Тайванийг 22:15, Германыг 19:16, Чилийг 20:12 үр дүнгээр хожсон юм. Улмаар хэсгийнхээ хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарч 17:20 харьцаатайгаар Польшид хожигдсоноор ДАШТ-ийг есдүгээр байраар өндөрлүүлэв. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-ий эрэгтэй төрөлд Серби түрүүлж, Литва мөнгөн медаль, Франц хүрэл медаль авсан юм.

Харин эмэгтэй шигшээ баг Польш, Египет, Доминикан болон тэмцээнийг зохион байгуулагч Бельгийн хамт “С” хэсэгт өрсөлдөв. Тэд Бельгид 8:12, Польшид 7:22 үр дүнгээр хожигдсон ч Доминикан тэмцээнд оролцоогүй тул шууд хожил байгуулж, Египетийг 21:13 харьцаатайгаар буулган авч хэсгийнхээ гуравдугаар байраар хасагдах шатнаа шалгарсан. Улмаар Францтай таарч 9:21 үр дүнгээр хожигдон ДАШТ-ийг арванхоёрдугаар байраар өндөрлүүлсэн юм. Харин монголын шигшээ багийг хожсон Франц ДАШТ-д түрүүлсэн билээ. Канад мөнгө, БНХАУ хүрэл медаль хүртэв.

Мөн ДАШТ-ий үеэр 2023-2025 онд сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дөрвөн том тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар гэрээнд гарын үсгээ зурсан юм. Тодруулбал, 2023 оны IX сард Залуучуудын үндэстнүүдийн лигийн финал, мөн Эмэгтэйчүүдийн мэргэжлийн цувралын финал, 2024 оны X сард Залуучуудын ДАШТ, 2025 оны VI сард Насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Монгол улсад зохион байгуулна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
7 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
7 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.