UBLife Logo
Спорт

"Улаанбаатар Их дуулга": Монголын шигшээ баг 11 медаль хүртлээ

"Улаанбаатар Их дуулга": Монголын шигшээ баг 11 медаль хүртлээ

“Парис-2024” олимпын эрхийн оноо олгох “Улаанбаатар их дуулга” тэмцээн өнгөрсөн гурвын өдрийн туршид “Степпе арена”-д явагдлаа. Уг тэмцээнд 30 орны 255 тамирчин өрсөлдсөн юм. Монгол улсыг төлөөлөн жин тус бүрт дөрөв, нийт 55 тамирчин оролцлоо. Мөн энэхүү тэмцээнд ОХУ-ын 24 жүдоч Олон улсын жүдо бөхийн холбооны нэрийн өмнөөс зодоглосон юм. Гэхдээ ОХУ-ын тамирчдыг тэмцээнд оролцохыг зөвшөөрсөнд дургүйцэн Украины баг ямар ч тэмцээн уралдаанд оролцохгүй байхаар шийдсэн билээ. 

Монголын шигшээ багаас 66 кг-д Б.Эрхэмбаяр, 57 кг-д Л.Энхрийлэн нар түрүүлсэн бөгөөд 66 кг-д Г.Сод-Эрдэнэ, 73 кг-д Ц.Цогтбаатар, 48 кг-д Г.Наранцэцэг, 78 кг-д А.Адъяасүрэн нар мөнгөн медаль хүртэв. Мөн 60 кг-д Э.Сумъяабазар, 66 кг-д Ё.Басхүү, 52 кг-д Б.Хорлоодой, 57 кг-д М.Ичинхорлоо нар хүрэл медаль авсан юм. Ингэснээр медалийн тоогоороо оролцогч орнуудыг тэргүүлж, харин медалийн чанараар Олон улсын жүдо бөхийн холбоо болон Японы дараа гуравдугаар байрт жагслаа.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.