Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Габриэл Жесүс 45 сая фунт стерлингээр "Арсенал" клубт зарагдлаа


"Манчестер Сити" клубийн Бразил довтлогч Габриэл Жесүс "Арсенал"-д нэгдэхээр нөхцөлөө бүрэн тохиролцжээ. "Арсенал" клуб түүнийг 45 сая фунт стерлингээр худалдан авч, 2027 он хүртэлх таван жилийн гэрээнд гарын үсэг зурах аж.
Энэ зун "Боруссиа Дортмунд" клубээс Эрлинг Хааландыг авахын тулд 51 сая фунт стерлингийн хөрөнгийг зарцуулсан "Манчестер Сити" дараагийн томоохон наймаа болох "Лийдс"-ийн Калвин Филлипсийн тохиролцоог эцэслэхийн тулд 45 сая фунт стерлинг шаардлагатай болсон бөгөөд Габриэлийг зарснаар энэ наймаа хурдан хугацаанд дуусах болно. 

Гэхдээ Габриэл "Сити"-д хэзээ ч гол тоглогч байсангүй. Түүнийг эхэндээ Агуэрогийн сэлгээнд суулгасан бөгөөд мөн Агуэрог явсны хойно хагас хамгаалагчдыг довтолгооны байрлалд түлхүү ашиглах болсон билээ. Габриэл "Манчестер Сити"-гийн төлөө 236 тоглолтод 95 гоол оруулж, 46 гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлттэйгээр багаа орхиж байна. Тэрбээр 2017 онд "Сити"-д 27 сая фунтээр ирсэн бөгөөд Премьер лигт дөрвөн удаа түрүүлж, аваргуудын лигээс мөнгөн медаль хүртэж байв. Мөн өдгөө дөнгөж 25 настай хэдий ч Бразилийн шигшээ багийн төлөө хэдийн 56 тоглолтод оролцож, 19 гоолыг оруулсан ба тивийнхээ аварга болон олимпын наадамд түрүүлээд буй юм.
Түүний олон талт тоглолтын хэв маяг, хувийн ур чадвар Артетагийн сэтгэлийг урьдаас эзэмдсэн бөгөөд магад түүний тактикт илүү тохирч болох юм. Хамгийн чухал нь Габриел "Арсенал"-д нэгдсэнээр "Барселона"-г зорьсон Пьер-Эмерик Обамеянг болон ирэх сард "Лион"-той гэрээ байгуулах Александр Лаказеттийн орон зай Их буучдад эзгүйрээд байсныг нөхөх юм. Ирэх улиралд Аваргуудын лигийн эрхээ авахын төлөө гол анхаарлаа хандуулах "Арсенал"-д Габриэл чухал хүн байх болно.

Сануулахад, найман жилийн өмнө 17 настай Габриэл Жесүс 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий өмнө гудамжаа цэвэрлэж, хана будаж зогссон билээ. Гэхдээ түүнд гайхалтай зүйлс тохиолдож, "Манчестер Сити"-гээс санал ирсэн нь залуу авьяастныг дэлхий нийтэд нээсэн үйл явдал болж байв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
13 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
13 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.