UBLife Logo
Спорт

Чөлөөт бөхийн УАШТ эхэллээ

Чөлөөт бөхийн УАШТ эхэллээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр болон маргааш Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд болно. Уг тэмцээнээс энэ онд зохион байгуулагдах ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг сонгох юм. 

Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74 кг, эмэгтэйчүүдийн 62, 65, 68, 72, 76 кг, хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59 кг-ын жингийн барилдаанууд явагдана. Хэсгийн шатны барилдаанууд 11:00 цагаас эхлэх бол шигшээ барилдаанууд 18:00 цагаас явагдах юм.

Сонирхуулахад, чөлөөт бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхоны барилдах эрх энэ оны 9-р сарын 16-ны өдөр сэргэх тул энэ удаагийн УАШТ-д оролцох боломжгүй юм. Түүнээс 2018 оны Азийн наадмын үеэр авсан шинжилгээгээр допинг илэрч  ийн барилдах эрхээ хасуулаад буй билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.