Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Фернандиньо: Би буцаж ирнэ гэж амласан биз дээ?


Бразил хөлбөмбөгчин Фернандиньо "Манчестер Сити" клубийг орхиж, "Атлетико Паранаэнсе" клубт нэгдлээ. Өдгөө 37 настай Фернандиньо 2002-2005 оны улиралд нутгийнхаа "Атлетико Паранаэнсе" багаас хөлбөмбөгийн карьераа эхлүүлсэн юм. Тэрээр энд 72 тоглолтод оролцож, 14 гоол оруулснаар Украины "Шахтер Донецк" клуб руу ойролцоогоор долоон сая фунт стерлингээр зарагдаж байв. 

Улмаар Украины клубт найман жилийг өнгөрүүлэхдээ 184 тоглолтод 31 гоол оруулж, Украины Премьер лигт зургаан удаа, Цомын тэмцээнд дөрвөнтөө түрүүлсэн юм. Гэхдээ түүний эрин үед "Шахтер" Европа лигт оргил амжилтдаа хүрч, анх удаа цомыг хүртсэн билээ. Энэ бол 2008-2009 оны улирал. Европа лигийн цом авахад түүний нөлөө үлэмж байв. Ер нь дээрх найман жилд "Шахтер"-ийн чухал тоглогч нь гарцаагүй Фернандиньо байсан юм. Ингэж л тэр Европын томчуудын атаархлын жагсаалтад багтсан билээ.

Фернандиньо 2013 оны зун Английн "Манчестер Сити" клубт 34 сая фунт стерлингээр зарагдсан юм. "Манчестер Сити" клубийн хувьд шинэ менежменттэйгээр үйл ажиллагаагаа явуулах болсноор топ түвшинд өрсөлдөх болоод байсан үе. Наймаанд мөн их хэмжээний мөнгө зарцуулах болов. Тэд Фернандиньог ирэхийн өмнөх улиралд нь 44 жилийн дараагаар Премьер лигийн цомыг гурав дахь удаагаа өргөөд байлаа. Серхио Агуерогийн эцсийн хоромд оруулсан гоол Манчестер хотод гайхамшгийг бүтээж, дэлхий даяар энэ тоглолтын тухай өнөөдөр ч сэтгэл догдлон ярилцдаг билээ. Агуерогийн гоолын агшин "Этихад" цэнгэлдэхийн өмнө хөшөө болж, тэрхүү тоглолт хөлбөмбөгийн бүхий л шторкт багтах болов. Харин Пэп Гуардиола дасгалжуулагчаар ирснээр тэр үеийн бүрэлдэхүүнийг бүрэн шинэчилсэн бөгөөд харин гагц Фернандиньог орлуулах тоглогчийг олж чадахгүй байсан юм. Фернандиньогийн клуб дэх үүрэг хичнээн чухал болохыг Пеп хангалттай үнэлдэг байлаа. Ярилцлага бүртээ. 

Тэрбээр "Манчестер Сити"-д ирсэн улиралдаа Премьер лиг болон Лигийн цомд түрүүлсэн билээ. Фернандиньо энд есөн жил тоглохдоо 264 тоглолтод оролцож, 20 гоолыг оруулсан. Гэхдээ тэр "Манчестер Сити"-гийн тоглолтын чухал хэсэг байлаа. Пеп Гуардиола түүнийг янз бүрийн байрлалд сорьж байсан ч ихэвчлэн төвийн хагас хамгаалагчаар тоглуулж байв. Фернандиньо ч үүргээ сайн биелүүлж байлаа. Хааяадаа ширүүн тоглодог ч тэр энэ багийн чухал хүн гэдэг нь гарцаагүй. Жэйми Реднапп хүртэл Фернандиньог "Премьер лиг дэх бүх цаг үеийн хамгийн шилдэг хамгаалалтын хагас хамгаалагч" хэмээн онцолж байлаа.

Энэ зун түүний гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд Пеп ядаж нэг улирал Англид тоглохыг ятгасан ч тэрбээр эрс шийдэмгий шийдвэрээсээ няцсангүй. Олон жилийн өмнөх амлалтадаа хүрч, 17 жилийн дараа анх карьераа эхлүүлсэн "Атлетико Паранаэнсе" клубтээ эргэн нэгдэж байна. Гэхдээ энэ удаад тэр дэлхийн хэмжээний "од"-ын дүрээр, гэхдээ үнэгүй ирж байгаа юм. Фернандиньо бол "Манчестер Сити" клубийн хамгийн олон цомтой хөлбөмбөгчин. Англиас 13 цом авчээ, тэр. Эцэст нь өөрийн твиттер хуудаснаа "Би буцаж ирнэ гэж амласан биз дээ?" хэмээн ёжлон бичжээ. Харин "Манчестер Сити" түүний хоосорсон орон зайг нөхөхөөр "Лийдс"-ээс Калвин Филлипсийг 45 сая фунт стерлингээр худалдан авахаар тохиролцоод буй юм. 

Хамгийн их уншилттай
1
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
2
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
3
2022.07.15
Крис Хемсворт Натали Портмантай үнсэлцдэг хэсгийн зургийг авалтад орохын тулд махнаас т...
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Бадминтоны олимпын эрхийн оноо олгох тэмцээн Улаанбаатарт болно
2
2022.08.08
Уран гулгагч Юзүрү Ханю өөрийн албан ёсны "YouTube" сувагтай боллоо
3
2022.08.02
Сөрөг мэдрэмжийг эерэг болгож тайван амрахад туслах 10 бичлэг
санал болгох
1
1 цагийн өмнө
Машинаа засуулах газраа сонгохдоо анхаарах ТАВАН зүйл
2
1 цагийн өмнө
Зөвхөн харшилтай хүмүүсийн "чин зүрхнээсээ" ойлгох 17 зүйл
3
22 цагийн өмнө
СУДАЛГАА | Чинээлэг, ядуу хүмүүсийн хоорондох нөхөрлөл ядуурлыг бууруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.