Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Үр хөндөлт | АНУ-д үүссэн нөхцөл байдлын талаар мэдүүштэй 4 баримт


Өнгөрөгч баасан гарагт АНУ-ын Дээд шүүх үр хөндөлтийг улс даяар зөвшөөрсөн 1973 оны шийдвэрээ цуцлав. Тус шийдвэр гарснаар АНУ-д харьяалагдах мужуудын тал гаруй нь үр хөндөлтийг хуулиар хориглох төлөвтэй байгаа нь дан ганц АНУ бус дэлхий дахинаа ихээхэн шүүмжлэл дагууллаа. Тус шийдвэртэй холбоотой дөрвөн баримтыг хүргэе. 

“Roe v Wade” хэмээх ойлголтыг тайлбарлах нь 

“Roe v Wade хэргийг хэрэгсэхгүй болголоо” гэх гарчиг үр хөндөлтийн талаарх дийлэнх нийтлэлүүдийн дээр байршсаныг та харсан байж магад. Тус нэршил нь анх үр хөндөлтийг хууль ёсны болгоход хүрсэн хуулийн кэйсийн нэр юм. 1969 онд нэрээ нууцалж өөрийгөө Жэйн Рөү хэмээн нэрлэсэн 25 настай бүсгүй анх Техас мужийн үр хөндөлтийг хориглосон эрүүгийн хуулийг эсэргүүцэж байжээ. Харин Даллас мужийн дүүргийн прокурор Хэнри Уэйд үр хөндөлт хууль бус гэж өмгөөлсөн бөгөөд үүнээс үүдэн "Roe v Wade" гэж тус хуулийн кэйсийг нэрлэсэн аж. Тухайн үед эхийн амь насанд аюул учрах эрсдэлтэй л биш бол бусад тохиолдолд үр хөндөхийг хуулиар хориглодог байжээ. Хэрэг үүсгэх үедээ гурав дахь хүүхдээ тээж байсан Жэйн Рөү хүчингийн хохирогч гэдгээ мэдэгдэж, үр хөндүүлэхийг хүссэн ч хэргийг нь хэрэгсэхгүй болгосноор төрүүлэхээс өөр аргагүй болжээ. 1973 онд давж заалдан АНУ-ын иргэний шүүхэд хандахад түүний хэргийг Жиоржиа мужийн өөр эмэгтэйн нэхэмжлэлтэй хамт хэлэлцэж байв. Тэд Техас, Жиоржиа мужийн үр хөндөлтийн эсрэг хууль АНУ-ын Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзсэн ба эцэст нь Дээд шүүх үр хөндөлтийг хуулиар зөвшөөрсөн байна. Ингэснээр эхний гурван сард эмчийн бичиггүйгээр, удаах гурван сард эмч гарцаагүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд үр хөндүүлэх заалттай болсон бөгөөд савны гадуур жирэмсэлсэн болон эхийн амь насанд аюултай тохиолдолд жирэмсний сүүлчийн гурван сард үр хөндүүлэх эрхтэй болжээ. 

Гэтэл яав?

АНУ-ын Дээд шүүх “Үндсэн хуульд үр хөндөлтийн талаар дурдаагүй бөгөөд тус эрхийг Үндсэн хуулийн ямар ч зүйл заалтаар хамгаалаагүй” гэх шалтгаанаар “Roe v Wade” кэйсийг хэрэгсэхгүй болгосон юм. Шийдвэр гарсны дараа Миссисипи муж 15 долоо хоног өнгөрсөн үр хөврөлийг хөндөхийг хоригложээ. АНУ-ын мужуудын тал орчим нь Дээд шүүхийн шийдвэрийг дагаж, үр хөндөлтийг хориглох төлөвтэй байгаа бол 13 мужийн хувьд тус шийдвэрийг дагах нь нэгэнт тодорхой болсон байна. 

Шийдвэрийг америкчууд хэрхэн хүлээж авав? 

Тус улсын иргэд, тэр дундаа эмэгтэйчүүд, залуу охид эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ. “Миний бие, миний шийдвэр” #MybodyMychoice хэштэг цахим орчинд давалгаалж, Нью-Йорк, Лос Анжелес, Чикаго зэрэг хотод жагсагчид олноороо цугларч байна.  

Энэтхэг улсын жендэрийн тэгш эрхийн төлөө тэмцэгчид уг шийдвэрийг эмэгтэйчүүдийн эрхэд халдсан маш том түрэмгийлэл гэж үзэж буйгаа BBC-д ярьжээ. АНУ олон улс оронд үлгэр дуурайл болдог тул энэ шийдвэр өөр бусад орны эмэгтэйчүүдийг ч мөн түгшээж буйг тэд онцлон дурдсан юм. Судалгаанаас үзэхэд, төлөвлөөгүй хүүхэд төрүүлсэн эмэгтэйн төрсний дараах сэтгэл гутрал энгийн төрөлтийнхтэй харьцуулахад хамаагүй илүү байдаг бөгөөд энэ нь эх, хүүхэд хоёрын аль алинд сөргөөр нөлөөлдөг, цаашлаад хүүхдийн бие бялдрын хөгжилд ч хортой аж. 

Компаниуд замын зардлыг нь гаргана гэв 


Дээр өгүүлсэнчлэн, АНУ-ын мужуудын дийлэнх нь үр хөндөлтийг хориглохоор зорьж буй учир зарим эмэгтэйчүүд үр хөндүүлэх шаардлагатай нөхцөлд өөр мужид очих хэрэгтэй болж байгаа юм. Харин “Netflix”, “Uber”, “Walt Disney Co” тэргүүтэй томоохон компаниуд үр хөндүүлэхээр өөр мужийг зорьж буй ажилчдынхаа замын зардлыг даана гэж мэдэгджээ. Үр хөндөх ажилбар хийлгэх, хийлгэсний дараах зардал хангалттай өндөр байхад дээрх хуулийн шийдвэрээс болж зарим эмэгтэйчүүд  илүү зардал гаргах хэрэгтэй болсныг харгалзан ийн шийдсэн гэнэ. Одоогоор үр хөндүүлэхээр өөр муж, улс руу явахыг хориглосон ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа юм.  

 Эх сурвалж: BBC 

Нийтэлсэн: М.Анухатан 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.