Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хятад инфлюнсерүүддээ зориулж 31 хориг гаргалаа


Эрчимтэй хөгжиж буй live-stream (шууд дамжуулагчдын) салбарыг зохицуулах үүднээс Хятад улсын Засгийн газар инфлюнсерүүдийн хийж болохгүй 31 зүйлийн жагсаалт гаргажээ. Үндэсний радио телевизийн захиргаа, Соёл аялал жуулчлалын яамнаас лхагва гарагт нийтэлсэн 18 заалт бүхий удирдамжид инфлюнсерүүдийг хууль, санхүү, анагаах ухаан, боловсрол зэрэг сэдвийн хүрээнд зохих хэмжээний мэдлэгтэй биш бол эдгээр сэдвээр ярихгүй байхыг заасан боловч эрх баригчид хэр хэмжээний мэдлэгтэй бол ярьж болохыг тодорхой заагаагүй байна. 

Хориглосон заалтад, Хятадын коммунист намыг гуйвуулсан эсвэл доройтуулж мэдэх мэдээлэл, социалист тогтолцоо, улс орны шинэчлэл зэргийг ярихыг, deepfake технологи ашиглан нам, төрийн удирдагчдын дүр төрхийг өөрчлөх, хүмүүсийн эмзэг ханддаг асуудлыг зориуд өөгшүүлж нийтийн анхаарал татахыг хоригложээ. Мөн шууд дамжуулагчид бэлэн мөнгө, тансаг бүтээгдэхүүнүүд гэх мэт хэт чинээлэг амьдралыг сурталчлах ёсгүй гэсэн байна. 

Сүүлийн үед цахим худалдааны том платформууд болох Taobao, Alibaba group-ийн шууд дамжуулагчид элдэв шалтгаанаар ажлаасаа халагдсан ба дээрх шинэ заалттай холбоотой байж магадгүй гэж хүмүүс таамаглаж байгаа аж. Жишээ нь, тавхан минутын дотор 15.000 ширхэг уруулын будаг зарж байсан Хятадын “уруулын будгийн хаан” гэгддэг Остин Ли зургаадугаар сарын 3-ны шууд дамжуулалтынхаа үеэр танкны хэлбэртэй зайрмаг гаргасныхаа дараа гэнэт нэвтрүүлгээ дуусгажээ. Үүний учир нь танк 1989 он зургаадугаар сарын 4-нд Тяньаньмэний талбай дээр болсон босогчдыг хоморголон устгасан хэргийг сануулсан гэж үзсэн байна.

Viya нэрээр танигдсан инфлюнсер татвараас зайлсхийсэн хэргээр 2022 оны арванхоёрдугаар сард 1.3 тэрбум юаниар торгуулж, одоог хүртэл олны нүдэн дээр ил гараагүй аж. Энэ мэт хууль зөрчсөн, ёс зүйгүй олон үйлдлээс болоод энэхүү шинэ заалтууд гарсан байна. Тиймээс ч шууд дамжуулалт хийдэг инфлюнсерүүд орлогоо үнэн зөв мэдүүлж, татвараа хууль ёсоор төлөх ёстойг заалтад онцолсон ба олон нийтэд ёс зүйгүй хандсан, худал жүжиглэсэн, шинэ аккаунт үүсгэсэн, өөр платформ руу шилжих гэсэн инфлюнсерүүдийг түдгэлзүүлэх заалт мөн оруулжээ.

Нийтэлсэн: Т. Зулаа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
2
13 цагийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
16 цагийн өмнө
Coachella 2024-д хүрэлцэн ирсэн оддын төрх
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
1
4

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.