Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

+30 градус давсан халуунд сэрүүцэж, "хүн шиг" явах 11 арга


Аагим халуун цаг агаар айсуй. Ийм мөчид та наранд цохиулж, даралтаа нэмэгдүүлж эсвэл унагаахгүйн тулд юу хийх ёстойг сонирхуулж байна. Туршаад үзээрэй.

1. Өвлийн тухай бодоод үз

Тоглоогүй шүү. Хамгийн их даарч байсан, тийм хүйтэн мөчүүдээ дурс. Цаанаасаа л нэг сэрүүцээд ирэх шиг болно. Болж өгвөл шинэ жилийн баярын дуу сонссон ч зүгээр. Зөөлөн будрах цасыг төсөөлөөд л...

2. Бугуйгаа үе үе усанд дүр

Венийн судсаа усанд дүрж, эсвэл үе үе мөс тавьж сэрүүцүүлснээр цусны эргэлт хурдасч, сэрүүцэхэд тань сайнаар нөлөөлнө. Энэ аргыг 2-3 цагийн давтамжтай туршвал зохимжтой.

3. Согтууруулах ундаа таныг сэрүүцүүлэхгүй

Хүйтэн шар айраг ууж сэрүүцнэ гэж боддог бол та эндүүрчээ. Согтууруулах ундааны төрлийн зүйлс нь биеийн дулааныг нэмэгдүүлж, шингэний дутагдалд оруулдаг. Мөн бие дэх шингэний хэмжээг багасгадаг каффейны агууламжтай ундаанаас татгалзахыг хичээгээрэй.

4. Халуун ногоотой хоол ид

Карри, халуун чинжүү зэргийн часхийсэн амт таныг сэргээж, биеийн дулааныг бууруулна. Ингэснээр хөлрөх асуудал ч намжина. 

5. Бүлээн шүршүүрт ор

Хэт халуун биш, хэт хүйтэн ч биш усанд орох нь биеийн дулааныг бууруулна.


6. Гэгээлэг өнгийн хувцас өмсөөрэй

Нарны гэрэл бараан өнгөнд хамгийн их хуримтлагддаг бол цайвар өнгөнөөс ойдог гэдэг шүү дээ. 

7. Орны даавуугаа хөргөгчинд хийгээд үз

Цагаан хэрэглэлээ гялгар уутанд хийгээд хоёроос гурван цаг хөргөгчид байлгаарай. Инээдтэй санагдаж байгаа ч бүгчим шөнийг давахад энэ арга танд туслах нь гарцаагүй. Зүгээр л туршаад үз.

8. Нойтон алчуур авч гараарай

Халууцсан үедээ, алчуураа гаргаад л сэрүүцэж болно. Үнэхээр тус болдог шүү.

9. Аль болох их ус уу

Ямар нэг хийжүүлсэн ундаа, элсэн чихэртэй шүүс ууснаас зүгээр л хүйтэн ус нь таны амны цангааг тайлж, биеийн дулааныг бууруулна. 

10. Нойтон алчуур = Хүйтэн ундаа

Гал тогооны алчуур, эсвэл ариун цэврийн цаасыг сайтар норгож, уух юмныхаа савыг бүрээд хөргөгчид 20 минут байлгахад хага ташим хүйтэн ундаатай болж болох нь. 

11. Гаатай бохь + хүйтэн ус = Сэрүүүүүхэн

Хамгийн их уншилттай
1
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
2
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
3
2022.07.15
Крис Хемсворт Натали Портмантай үнсэлцдэг хэсгийн зургийг авалтад орохын тулд махнаас т...
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Илүү аз жаргалтай амьдрахад тань туслах энгийн 8 зуршил
2
1 цагийн өмнө
Өнөөдөр ердийн сараас 17 хувь том СУПЕР сарыг харах жилийн сүүлчийн өдөр
3
1 цагийн өмнө
Samsung Galaxy Z Flip4 болон Galaxy Z Fold4 утсууд нь хамгийн уян хатан, олон талт хэрэ...
санал болгох
1
2 цагийн өмнө
Машинаа засуулах газраа сонгохдоо анхаарах ТАВАН зүйл
2
2 цагийн өмнө
Зөвхөн харшилтай хүмүүсийн "чин зүрхнээсээ" ойлгох 17 зүйл
3
22 цагийн өмнө
СУДАЛГАА | Чинээлэг, ядуу хүмүүсийн хоорондох нөхөрлөл ядуурлыг бууруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.