UBLife Logo
Newsfeed

“Orphan: First Kill” киноны шинэ зураг, үйл явдлын хураангуйг анх удаа цацлаа

Ub.life
Ub.life
“Orphan: First Kill” киноны шинэ зураг, үйл явдлын хураангуйг анх удаа цацлаа

2009 онд нээлтээ хийсэн “Orphan” киноны өмнөх үйл явдлыг өгүүлэх “Orphan: First Kill” кино гарах талаарх мэдээ үзэгчдийн дунд өндөр хүлээлттэй байгаа билээ. 2022 оны 1 сарын 28-нд нээлтээ хийх талаар таамаг твиттерт бичигдэж байсан ч “Paramount Pictures” албан ёсны ямар ч мэдэгдэл хийгээгүй юм. Харин “Orphan: First Kill” киноны гол дүрд ахин тоглож буй жүжигчин Изабель Фьюрманы Эстерийн дүрийн зураг өнөөдөр цацагджээ. 

Киноны дараагийн ангид гипопитуитаризм (өнчин тархины булчирхай хангалттай даавар үүсгэдэггүй эмгэг) оноштой Эстер сүүлд үрчлүүлсэн айлд ирэхээсээ өмнө ямар үйл явдал өрнөснийг харуулах аж. Эстонийн сэтгэцийн эмнэлгээс оргож, чинээлэг хос Кэйти, Ричард Мауэрова нарын алга болсон хүүхэд болж жүжиглэх түүнийг төрсөн охиноо биш болохыг удалгүй ээж нь ойлгоно. Гэсэн ч нөхөр Ричард эхнэрийнхээ үгэнд итгэлгүй түүнийг галзуурсан гэж үзсэнээр кино цааш өрнөх аж. 

Эстерийн дүрийг бүтээж буй Изабель Фьюрман “Бага байхдаа тоглож байсан дүрийнхээ насыг өөрчлөлгүй дахин жүжиглэсэн жүжигчин бараг л байхгүй байх. Ингэж жүжиглэх нь үнэхээр сонирхолтой ч бага зэрэг санаа зовж байна. Учир нь би хүүхэд шиг өөрийгөө нууцалсан 33 настай эмэгтэйн дүрд тоглохдоо өөрөө арван настай хүүхэд байсан. Харин одоо би хүүхэд шиг л жүжиглэхэд хангалттай, учир нь би одоо аль хэдийн насанд хүрчихсэн” хэмээн  дүрийн талаарх ярилцлагадаа дурьджээ. 

Эх сурвалж: Movieweb

Нийтэлсэн: М.Анухатан

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
0
5
3
1
1
26
6

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.