Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

"Playtime"-ийн тасалбаруудын төрөл ба тус бүрийн "ид шид"


Бидний хүсэн хүлээсэн "Playtime" наадам болох өдөр ойртон иржээ. Та бүхэн хэрэв тасалбараа авч амжаагүй байгаа бол одоо л зөв цаг нь юм шүү. Бас аль тасалбарыг авах вэ хэмээн гайхаж байгаа бол танд энэхүү нийтлэл тус болох болно.

Хувь хүнээс тасалбар худалдан аваад залиланд өртөх эрсдэл их байгаа учир баталгаатай тасалбар худалдан аваарай.

1. 4 өдрийн ЭНГИЙН ТАСАЛБАР

Энэ бол хөгжмийн наадмын 4 хоногийн турш нэвтрэх эрх бүхий тасалбар юм. Үүнд аливаа нэгэн нэмэлт эрх байхгүй.

2. 4 өдрийн VIP ТАСАЛБАР

Энэхүү тасалбараар та наадмын 4 өдөр нэвтрэх боломжтой бөгөөд VIP тусгай асруудад нэвтэрч, VIP уушийн хэсгээр үйлчлүүлж, 2 удаа сет хоол авах болон 4 уух зүйл авах эрхтэй. Үүнээс гадна та VIP кэмпинг хэсэг майхнаа үнэгүй барих эрхтэй болох юм.

3. 4+1 урамшуулал НАЙЗУУДЫН БАГЦ

Та 7/2-ныг дуустал 4 өдрийн энгийн тасалбарыг дөрвүүлээ нийлж аваад нэг тасалбар үнэгүй авах урамшуулалд хамрагдаарай. Найзуудын хувьд сайхан боломж шүү. 

4. Хосын багц 2 VIP тасалбар + 2 богц

Хэрэв та хоёулаа VIP тасалбар худалдан авах гэж буй бол энэхүү урамшууллын ачаар нэмээд богц бэлгэнд авах боломжтой юм. Урамшууллын хугацаа 7/1-ний 23:59-д дуусгавар болно.

Энэ жил илүү тухтай, амар тайван амарч хонох боломж бий болгохоор зорьж буй бөгөөд тусгай заагдсан газар, эмх цэгцтэй байдлаар майхнаа байршуулах боломжтой болж байна. Майхнаа олохгүй төөрөх гэсэн асуудал байхгүй болох нь ээ.

1. Майхан кэмп 1

3x3 хэмжээтэй газарт майхнаа барих эрх юм. Хэрэв та наадмын үеэр хонох төлөвлөгөөтэй байгаа бол эрхээ заавал худалдан аваарай. Тасалбараа шалгуулж Монгол шилтгээн рүү орсны дараа "Майхан кэмп 1" хэсэгт энэхүү тасалбараа шалгуулан майхнаа барина. Майхан барих газрыг сонгохгүй ба ирсэн дарааллаараа майхнаа байрлуулна.

2. Майхан кэмп 2

Энэхүү хоёр эрхийн тасалбарын хувьд гол ялгаа нь байршил юм. Тасалбараа шалгуулж Монгол шилтгээн рүү нэвтэрч орсны дараа "Майхан кэмп 2" хэсэгт энэхүү тасалбараа шалгуулан майхнаа барина. Байршлын хувьд та дараах зургаас хараад сонгох боломжтой.

3. 2 хүн -HUNNU VIP CAMP

Энэ жил тусгай VIP кэмпинг хэсэгтэй болж байгаа ба Хүннү майхан нь тэрхүү хэсэгт байрлах юм. Илүү тухтай байхыг хүссэн хүмүүст хамгийн зөв сонголт байх болно. Хүннү кэмпийн 2 ортой майханд 4 өдөр байрлах эрх, VIP кэмпийн машины зогсоолын 1 машины эрх, Угталтын сет /1 шил виски эсвэл вино, 4 ширхэг ус эсвэл ундаа, 4 ширхэг пиво/ дагалдах бөгөөд 2 ширхэг ор, цагаан хэрэглэл, хөнжил, нараар цэнэглэдэг гэрэл, ширээ, хоёр сандал, майхны цоож зэрэг дагалдана.

Анхааруулга: 

VIP кэмпинг хэсэгт зөвхөн VIP тасалбартай үзэгч нэвтрэхээс гадна 200,000₮-ийн барьцаа төлбөрийг нэмж төлнө. Кэмпийн эд зүйлсийг бүрэн хүлээлгэж өгөөд барьцаа төлбөрөө буцаан авна.

4. 4 хүн - HUNNU VIP CAMP

Дөрвөн хүний цагаан хэрэглэл, хөнжил, гэрэл, ширээ сандал бүхий илүү тухтай майхныг олуулаа яваа хүмүүс маань сонгоорой. Зөвхөн VIP тасалбартай хүмүүс нэвтрэх бөгөөд угталтын сет мөн дагалдах болно.

Хэрвээ та бүх зүйл нь нэг дор багтсан тасалбар (Нэвтрэх эрх, байрлах майхан, зогсоол) авахыг хүсэж байвал эндээс сонгоорой. 

1. 2 хүний багц: VIP ТАСАЛБАР + БАЙР

Та 2 ширхэг VIP тасалбар, HUNNU VIP кэмпийн ор, цагаан хэрэглэл бүхий тухтай майханд хонох эрх, зогсоолын эрх болон угталтын сеттэй энэхүү багцийг сонгох боломжтой. Та юунд ч санаа зовохгүй байх боломжтой болох юм.

2. 4 хүний багц: VIP тасалбар + БАЙР

Та 4 ширхэг VIP тасалбар, HUNNU VIP кэмпийн ор, цагаан хэрэглэл бүхий тухтай майханд хонох эрх, зогсоолын эрх болон угталтын сеттэй энэхүү багцийг сонгох боломжтой. Та бүхэн юунд ч санаа зовохгүй байх боломжтой болно. Байрлах газар, зогсоол бүгд бэлэн.

3. Монгол Шилтгээний ГАДНА ЗОГСООЛЫН ЭРХ

Та наадмын 4 өдөр автомашины зогсоолд QR кодоо шалгуулан 1 автомашиныг байрлуулах боломжтой. 

4. VIP зогсоолын эрх

VIP автомашины зогсоолыг зөвхөн VIP тасалбартай үзэгч ашиглах боломжтойг анхаарна уу. VIP автомашины зогсоолд QR кодоо шалгуулан 1 автомашиныг байрлуулна. Мэдээж та хэрэв машин байрлуулах эрх аваагүй бол тухайн зогсоол руу орох боломжгүй тул урьдчилан сайтар төлөвлөж, бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
2
4 цагийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
3
Өчигдөр
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
санал болгох
1
5 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
1
0
0
2