Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Олимпын хошой алтан медальт уран гулгагч Юзүрү Ханю зодог тайлж буйгаа мэдэгдлээ


Өвлийн олимпын хошой алтан медалийн эзэн, Японы төдийгүй дэлхийн хамгийн алдартай уран гулгагчдын нэг болох Юзүрү Ханю ийнхүү өнөөдөр Токио хотод болсон хэвлэлийн бага хурлынхаа үеэр зодог тайлахаар болсноо мэдэгдлээ.

Өдгөө 27 настай тэрээр өнгөрсөн өвлийн олимпоор дөрөвдүгээр байр эзэлсэн билээ. Түүний удаа дараагийн олон бэртэл фэнүүдийн санааг ч ихээр зовоож байсан юм. Одоо тэрээр тэмцээн уралдаанд оролцохгүй хэдий ч уран гулгалтын шоунуудад оролцох болно.

Дэлхийн хамгийн алдартай, уран гулгалт гэх спортод тоолж барамгүй олон хүнийг дурлуулсан Юзүрүгийн тухай баримтуудыг мөн хүлээн авна уу. Монгол дахь шүтэн бишрэгчид нь цаашид ч түүнийг дэмжиж, хайрласаар байх нь мэдээж.  

1994 оны арванхоёрдугаар сарын 7-нд төрсөн. 171 см өндөр.

2014 оны Сочигийн олимпийн үеэр жинхэнэ бут ниргэж, алтан медалийн эзэн болж байсан юм.

Юзүрүгийн аз од нь түүний Винни Пух чихмэл.

Тэр мөсөн талбай дээр гарахын өмнө үргэлж Винни Пухын чихмэлээ тэвэрдэг байна. Түүнд аз авчирдаг гэж тэр итгэдэг бөгөөд тус чихмэлээс хэзээ ч салдаггүй. Зарим ярилцлагын үеэр ч түүнийгээ авчирсан харагддаг. Түүний үзүүлбэрийн дараа шүтэн бишрэгчид нь талбай руу Винни Пух чихмэл болон бусад тоглоомыг шиддэг.

2011 онд болсон газар хөдлөлт, цунамид өртөх шахсан.

2011 онд Японд болсон газар хөдлөлтийн үеэр тэр голомттой ойрхон байсан ба мөсөн дээр бэлтгэлээ хийж байжээ. Газар хөдлөн, усны хоолойнууд задран буудах үед тэр ирний хамгаалалтаа ч зүүж амжилгүй талбайгаас зугтах хэрэгтэй болсон гэдэг. Гэр бүлийнхээ хамтаар гурав хоног хоргодох байранд байрлаж байжээ. Үүний дараа тэр хохирогчдод туслах хандивын мөнгө босгох үзүүлбэрүүдэд бусад уран гулгагч нартай хамт оролцож байв.

Бусад эрэгтэй уран гулгагчдын хийж чадахгүй хөдөлгөөнүүдийг хийх чадвартай.

Тэр “quads” буюу дор хаяж дөрвөн өөрчлөлтийг өөртөө агуулсан маш хүнд үсрэлтийг олон дахин хийх чадалтай. Маш цэвэрхэн, хурдан, хөнгөн шүү. “Тэр уран гулгалтын төрөлд байгаа хамгийн бүрэн төгс тамирчин. Магадгүй бүх цаг үеийн...” гэж 2006 оны олимпийн мөнгөн медальт тамирчин Стефан Ламбьель “New York Times” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлж байжээ. Тэр маш их сэтгэл хөдлөл, уран тансаг хөдөлгөөнийг өөртөө агуулсан. Түүний эргэлт, хөдөлгөөнүүд маш тод, бүр сэтгэлд үлдэм учраас шүтэн бишрэгчид нь “Ханюгийн эргэлт” гэж хүртэл нэр өгсөн байдаг.

Тэр мэргэжлийн бэйсболлын тамирчин болох байсан.

Бага сургуульд байхдаа тэр бараг л уран гулгалтаас шантрах шахсан байна. Түүний аав нь бэйсболл тоглодог байсан ба аавыгаа дагаж мэргэжлийн тамирчин болохоор шийдээд байжээ.

Түүний үзүүлбэрийг үзсэн хүн бүхэнд тэр нөлөөлж чаддаг.

“Тэр мөсөн талбай дээр маш хүчирхэг, шийдэмгий, хурдтай, эрч хүчтэй бас сэтгэл хөдлөл дүүрэн байдаг бол уйлж, сэтгэл догдлон оноогоо хүлээхдээ тэр Винни Пухаа тэвэрдэг. Түүний энэ эрс тэрс байдал нь түүнийг улам сэтгэл татам болгодог.” гэж хүмүүс ярьдаг. 

Тэр 2014 онд Хятадад тэмцээнд орж байхдаа Хятадын уран гулгагч Ян Хантай мөргөлдөж, хүнд бэртэл авсан ч үргэлжлүүлэн гулгаж мөнгөн медаль хүртсэн юм.

Тэр Пёнчаны олимпоос мөн алтан медаль хүртэж өөрийгөө өнөө цагийн хамгийн гайхалтай уран гулгагч гэдгээ баталсан.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
5 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
8 цагийн өмнө
Олимпын хошой алтан медальт Юи Охаши "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.